"Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Мэдээллийн эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд “Үндэсний баялгийн сангийн тухай” товч мэдээлэл өгсөн юм.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Дэлхийн олон улс орнууд хөгжлийн баялгийн сантай байдаг. Хуримтлал гэдэг бол халамжийн бодлого биш. Манай улс үндэсний баялгийн сангийн тухай ярих цаг нь болсон гэж бодож байна. Баялгийн сангийн тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барина. Ирээдүйн өв сангийн санг бид баялгийн сан гэж ойлгодог. Гэвч энэ нь баялгийн сан юм. Бид цаашдаа ирээдүйн өв сангийн хуримтлалыг хэрхэн бүрдүүлэх вэ? Уул уурхайгаас олох орлого Эрдэнэт үйлдвэр, Таван толгой гээд нэмэгдэнэ.
Уул уурхайн яам аль болох их хуримтлал бий болгох хэрэгтэй. Уул уурхайн яамны төсөв 27 тэрбум бөгөөд хамгийн бага төсөвтэй яам. Гадаад руу явахдаа хүртэл би өөрийн мөнгөөр явдаг. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болон ашигт малтмалын үнэ өсөлттэй байна. Энэ үнэ бидний хүлээхгүй. Тиймээс энэ боломжийг ашиглахгүй бол ирээдүйн 10 жилд бидэнд боломж олдохгүй. “Эрдэнэс Монгол” дээр суурилж баялгийн сан, үндэсний хуримтлалын санг бий болгохоор зорьж байна" гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн дараах асуултад хариуллаа.
-Газрын тосны үйлдвэрийн ажлыг ахиулж чадах уу?
-Энэ үйлдвэрийг Ерөнхий сайд бүрэн дэмжиж байгаа. Нэг тэрбум доллараар газрын тосны үйлдвэр барих талаар Энэтхэг улстай ярьж тохироод явж байгаа.
-Алт хөтөлбөрийн тухайд мэдээлэл өгөхгүй юу?
-Алт хөтөлбөрийг үе үеийн Засгийн газар хэрэгжүүлж байна. Эдийн засгийг тогтвортой байлгадаг үндсэн нөөц нь алт. Бид жилдээ 50 тонн алтыг төв банкандаа тушаадаг байх ёстой. Ингэж байж манай улс дэлхийтэй эдийн засгийн боломжоороо ойлголцож эхэлнэ. Гэхдээ бид хариуцлагатай нөхөн сэргээлт хийдэг компаниудыг дэмжинэ.
-Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийн хүрээнд гаднаас авах тооцоо судалгааг хэр хийж байгаа вэ?
-Тооцоо судалгаа яг одоо хийгдэж байна. Яамдуудаас судалгаа авч байгаа. Энэ үйлчилгээ одоохондоо үнэтэй байж болно. бид ямар үнэ цэнээр ирээдүйн сангаа бий болгох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ойрын хугацаанд УИХ-д өргөн барина.
-Ашиглаад дуусчихсан ордууд дээр хаалтын хувьд хэрхэн хяналт тавьж байгаа вэ?
-Ашигт малтмалын тухай хууль олон өөрчлөлт орсон хууль. Энэ хуультай холбогдуулан уурхайн нээлтээс хаалт хүртэлх процессуудыг эрх зүйн зохицуулалт болгон оруулах шаардлагатай байна. Уул уурхайн шинэ хуулийг боловсруулахад нухацтай хандах хэрэгтэй.
-Оюутолгой компанитай холбоотой гэрээг эргэж харах асуудал яригдаж байна. Рио Тинто компаниас Засгийн газарт ямар нэг мэдээлэл ирүүлсэн үү?
-Одоогоор манай яаманд ямар нэг тайлбар, мэдээлэл хүссэн бичиг, захиа Рио Тинтогоос ирээгүй байна. Хэнд ч хардах эрх байгаа. Тийм учраас л шалгаж байгаа байх. Миний хувьд Оюутолгойн эхний гэрээг муу болсон гэж боддоггүй. Үүнээс үүдээд Оюутолгойн хөрөнгө оруулагчдад эргэлзээтэй байдал үүсэх вий гэдгээс эмээж байгаа хүмүүс бий.
-Алтан Дорнод Монгол компанийн тусгай зөвшөөрлийг шалгасан уу?
-Анхан шатны шүүх дээр уг тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон гэсэн шийдвэр гарсан. Бид давж заалдсан. Давж заалдах шатны шүүх дээр энэ асуудал хянагдаж байгаа.
-Хөшөөтийн уурхайн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?
-Хөшөөтийн уурхай дээр өөрийн биеэр очиж танилцсан. Зам харгуйн бүтээн байгуулалтад иргэд ам сайтай байдаг юм билээ. 21 аймгийн удирдлагуудтай УУХҮЯ-ны зүгээс жил болгон гэрээ хийж ажилладаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад хүргүүлнэ.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 19 )
Өө за урвагч болжээ
chi tiim l zow ym hiih geed baigaa bol naad MANaasaa garaadah haray tegeed 2020 ond unen ba zow gedeg namaas ner dewshwel chamaig eh oronch mon bna gej bolhiin
Сайн бөх байж улс төрд үхсэнээ хийдэг вэ нэр төрөө л алдана
ээдээ мөнч эрдэм номтой хүндээ саяхан царцаа намжил гэдэг үлгэр уншсан гэсэн шүү айн
chih shigee boowon tolgoilson ergvv gar
ЧИ БИД 2 ҮХСНЭЭ МЭДЭХЭВД.КККК
ЭНЭ ХООСОН ТОЛГОЙ ЮУ ЯРИАД БАЙНАА ТЭР УЛААН , ДАВААСҮРЭН ЗЭРЭГ ГИШҮҮД ХАЖУУД НЬ ЯРИАД БАЙХАД ЮУ ОЙЛГОСОН ОЛГОЙ ТОЛГОЙ ВЭ / ОЙЛГОХИЙГ ХҮСЭХ ҮГҮЙ БИ АЛБАН ТУШААЛТАЙ БАЙГАА ДЭЭРЭЭ ГЭСЭН БОДОЛ . . . . ./, ОДОО БАС НААДАХ ЧИНЬ НӨГӨӨ ХЭЛИЙНХЭЭ АРААС ОРОХ НҮХЭЭ МАЛТААД ЭХЭЛСЭН ЮМ БИШ БИЗДЭЭ
Ene nohduudeesh oligtoi shiidel garahguindee zon olon mini erchteihen shig daramtlahgui bol ajliin heseg baiguulsan shalgasan bolood l ongoroh ni bna.
Энэ нөхрийн толгой биш хүзүү ажилладаг ойлгомжтой. Рио сайн, рио сайн л гээд тэнэгтээд байгаа амьтан даа. Яана даа, зайлуул.
Ene Sumya chi tolgoi ni ergeed Haynhyarvaa bolchihjee ingeed l nam dagsan mangaruud gedeg bhgui yu
60 ТЭРБУМЫН СААЛЫН ҮНЭЭ САЙДУУД ТЭДНИЙ НЭГ ЭНЭ АМЬТАН ЭЗ,УЛС ТӨРИЙГ ЯАЖ Ч МЭДЭХ ВЭ ДЭЭ.НАМ-НЬ МӨНГӨ Л АВЧ БАЙВАЛ ХЭНИЙГ Ч САЙД МАЙД БОЛГОЧИХ АМАРХАН.ДЭЭРЭЭС НЬ УТСААР УДИРДАЖ БАЙХАД МӨНГӨ ӨГСӨН ХЭН Ч САЙД ХИЙНЭ ШҮҮ ДЭЭ.НӨГӨӨ ШИНЭ МОНГОЛЫН ХААДУУДЫН 60 ТЭРБУМЫН МӨНГӨНИЙ СААЛЫН БҮДҮҮН ҮНЭЭНҮҮД.ЮУГАА Ч МЭДЭХВЭ ДЭЭ.ЧААВААС.ӨӨРСДИЙГӨӨ САЙД ГЭЖ БОДОЖ БАЙГАА ГЭЖ БОДОХООР ХӨХ ИНЭЭД ХҮРЧ БАЙНА.5-Р АНГИЙН ХҮҮХДҮҮДЭЭС ДЭЭРДЭХ ҮҮ ДЭЭ.
энэ нөхөр оюу толгойгоос саяхан бас юм авсан бололтой ийм хөлдүү толгойнууд сайд гээд байх ч гэж дээ өрөвдөлтэй юм даа
ОТ н гэрээг ашиггуй гэж олон эрдэмтэд эздийн засагч нар зарим гишууд ярисаар ирсэн одоо ч гэрээг сайжруулах хэрэгтэй гэдэг дээр гишууд санал ярисан байсан энэ сайд юм оцлгодог юм болов уу бугд л Сайн гэх юм
mongoloor duuren pyldaguud...ehnii geree muu boloogui suuldee muudtsan hereg uu..shaagaaraa...Bayriigaa umoorch bga ym bh daa....udur blgon orj ireh 1000000 dollor ni haana baigaan ,,,geh metiin olon luivar bii
Оюутолгойн гэрээ сайн юм бол Яагаад Ашиггүй гэрээ хийсэн гэж Иргэд олон Түмэн, Эрдэмтэн Мэргэд маань шүүмжлээд байна вэ, Эсвэл Монголчууд Тэнэг болж таарч байна уу Сумьяабазар Тэнэг болж таарч байна уу, Улс орноо Бодол доо битгий Гадныханы өмнө Бөхөлзөл дөө,
Sumiyabazar saidiinx zeb shuu . odoo buruug ni zebtgeed l ybchikh, Ug ni olon jiliin emnees l aldaagaa zasaad ybahk bsn shuu AN n ZGazar...
Sumiya bazar said zeb , mundag ukhaalag ireeduigee zeb hkarj teleblej yrij bna OT g zeb yrij bna Zeb shiiduuleerei