ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхны зөн совин зорилгод нь хүргэнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 31

Хонь

Зөн совин нь зорилгод нь хүрэх замыг зааж, олон ажил азаар бүтнэ. Шинэ санаагаа хэрэгжүүлж эхлээрэй. Хэн нэгэнд татагдаж, дурлах магадлал өндөр байна.

Үхэр

Өрсөлдөөний асуудал дээр од эрхсийн дэмжлэгт найдаж болно. Өөртөө итгэлтэй, шийдэмгийн алхам хийхэд бэлэн. Дотнын хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулахын тулд сэтгэлээ нээ. Мөрөөдсөн ялалтаа байгуулна.

Ихэр

Жижиг асуудлууд гарна. Төлөвлөгөөгөө өөрчилж, ямар нэгэн шинэ зүйл хийх шаардлага гарна. Нөхцөл байдлаас гарах замаа хялбар олно. Хамгийн гол нь өөрийн хүчиндээ итгээрэй.

Мэлхий

Ажлын чадвар сул байх тул олон ажлыг хойш нь тавина. Ажлаас чөлөө авч, эрч хүчээ сэлбэхэд гэмгүй. Усанд сэлэх, саунд суух зэрэг нь эрүүл мэндэд ач тустай гэдгийг санаарай.

Арслан

Ялалт хялбар ирдэггүй. Ихээхэн хүчин чармайлт гаргаж байж бага ч гэсэн үр дүнд хүрнэ. Хуучин найзтайгаа үдшийг хамт өнгөрүүлээрэй. Түүнд ярих зүйл их бий.

Охин

Ашиг олох магадлал өндөр байна. Зээлдүүлсэн мөнгөө буцаан авна. Ажил хэргийн харилцаа бүтэмжтэй байхаас гадна удирдлага, хамт олонтойгоо бүрэн ойлголцоно.

Жинлүүр

Уран бүтээлийн тал дээр амжилтад хүрнэ. Мөнгөтэй зууралдах, чухал гэрээнд гарын үсэг зурах хэрэггүй. Хайртай хүнийхээ үгэнд нухацтай хандвал харилцаа нь бэхэжнэ. Тэр танд чухал санаа хэлэхийг хүсэж байна.

Хилэнц

Нөхцөл байдлыг бодитоор үнэлээрэй. Дутуу тооцоолсон, зөрүүтэй мэдээллийг үл тоох хандлага ноцтой асуудал дагуулдгийг санаарай. Хайртай хүнтэйгээ үл ойлголцож магадгүй. Илүү үг хэлэхээс зайлсхий.

Нум

Өөрийнхөө хүчинд итгэж, зөв шийдвэр гаргана. Ийм хандлага амжилт дагуулна. Хайртай хүнийхээ төлөө романтик алхам хийнэ.

Матар

Хувийн амьдралдаа өөрчлөлт гаргах цаг нь иржээ. Өнөөдөр бусдад татагдаж, хайртай хүнээ хуурч болзошгүй. Туршлагатай хүний хэрэгтэй зөвлөгөө дагаснаар ажил нь бүтэмжтэй байна.

Хумх

Ашиггүй нөхцөлийг бүү зөвшөөр. Бусдын хүсэлд нийцэх гэж хичээснээр бусдын урхинд орох вий. Хожим нь ийм шийдвэр гаргасандаа харамсах тул өөрийн эрх ашгаа нэгт тавиарай.

Загас

Гэрээ цэвэрлэх зэрэг өдөр тутмын ажлаа хөнгөхөн амжуулна. Шинэ даалгаврыг биелүүлэхэд бэршээлтэй тулна. Сайн чаддаг зүйлээ л хий. Тайван байдлаа хадгалж, дуугаа намсгавал дотнын хүмүүстэйгээ үг хэлээ хялбархан олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top