BIG BANG хамтлагийн дуучин G-Dragon тун удахгүй эргэн ирэлтээ хийх гэж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан энэ сарын 30-нд tvN-ийн You Quiz On The Block нэвтрүүлэгт оролцсон бөгөөд долоон жилийн дараа соло цомгоороо эргэн ирэх гэж байгаагаа тухайгаа болон бусад зүйлсийн талаар ярьжээ.
12 жилийн дараа ийнхүү шоу нэвтрүүлэгт оролцож байгаа тэрээр "Би зургаан настайгаасаа эхлэн бэлтгэгдэгч болж, 19 настайдаа дебютээ хийсэн. Квон Жи Ён хэмээх хувь хүнийхээ дүрээр ердөө 4-5 жил л амьдарсан бол үүнээс хойш бэлтгэгдэгч, G-Dragon болж амьдарсан. Би хэн байсан гэдгээ сайн мэддэггүй.
Би олон нийтээс маш их хайр хүндэтгэл хүлээн авч, өөртөө хэрэгтэй бүхий л зүйслийг авч чадаж байсан ч "Би үнэхээр аз жаргалтай байж чадаж байна уу, тэгж чадаж байгаа бил үү?" гэж асууж эхэлсэн. Эрүүл ухаантай байна гэдэг миний хувьд хэцүү зүйл мэт санагдаж эхэлсэн. Заримдаа энэ бүхэн "Трумэн-ий шоу" шиг л санагддаг байсан. Миний хувьд бүх зүйл сайхан байсан ч тайтгарал олж авах хэцүү байсан.
Би бараг л бүх насаараа сайхан амьдралаар амьдарсан болохоор миний өмнө нь санаа зовж байгаагүй асуудлууд гарч ирсэн нь хүнд байсан. Би чадах бүхнээ хийх гэж хичээсэн ч буланд шахагдаж буй мэт л санагдсан. Уг нь ард минь булан биш орон зай байгаа гэж бодох ёстой байсан ч тухайн үед тэгж л санагдсан. Урагшлах боломжгүй, ард минь хана байгаа мэт. Хэрвээ оюун ухааны түвшинд бууж өгөх юм бол аюултай зүйлийн талаар бодож эхлэх байсан учраас би өөрөөсөө аль болох төвлөрөхийг шаардсан.
Харин одоо цаг хугацаа өнгөрч, оюун ухаан маань харьцангуй цэлмэсэн" гэжээ.
G-Dragon-ий хувьд энэхүү хар тамхины дуулианы дараа шоунаас олсон орлогоо “JusPeace" санд хандивлан, хар тамхинд донтсон иргэдийн эмчилгээнд зориулахаар шийджээ.
Сэтгэгдэл ( 0 )