Б.Чойжилсүрэн: 2027 он гэхэд манай улс эрчим хүчний дутагдлаас БҮРЭН гарна

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Өнөөдөр Эрчим хүчний Үндэсний хорооноос мэдээлэл хийлээ.

Уг мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн,Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: 2024-2025 оны өвөл өнгөрсөн жилтэй харьцуулахад 300 мВт-ын шинэ эх үүсвэрийг нэгдсэн сүлжээнд холбож байна. Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд эх үүсвэрээ нэмэгдүүлж байгаа.

Тухайлбал:

 

  • Бөөрөлжүүтийн 600 МВТ цахилгаан станцын эхний 150 МВт-ын блокийг ашиглалтад авсан.
  • Төв аймгийн Баян суманд 660 МВт дулааны цахилгаан станц 2027 оны наадмаас өмнө ашиглалтад орно.
  • Сэлэнгэ аймгийн төвд 70 МВт-ын дулааны цахилгаан станц баригдаж байна. 2026 онд ашиглалтад орно.
  • Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 МВт-ын цахилгаан станц хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, ашиглалтад орж байна.
  • Мөн ТЭЦ-2, ТЭЦ-3 дээр өргөтгөл хийх төслүүд явж байна.
  • Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 2028 онд ашиглалтад орно. Зүүн бүсэд 2024 оны зургаадугаар сард Дорнод цахилгаан станцын 50 МВт өргөтгөл ашиглалтад орсон.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top