МАН-ын лидерүүд холимог тогтолцоог сонгож байгаагаа зарлалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

МАН-ын Улс төрийн байнгын  хорооны хурал өнгөрсөн Баасан гарагт болж, "Ард түмний нээлттэй индэр" хэлэлцүүлгийн хүрээнд болсон байнгын хорооны хурлаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. МАН дэргэдээ таван байнгын хороотой бөгөөд түүний нэг нь Улс төрийн байнгын хороо юм. Улс төрийн аливаа шийдлийг энэхүү байнгын хороогоор шийдвэрлэдэг тус нам байнгын хуралдаанаараа сонгуулийн холимог тогтолцоог сонгох нь зөв гэж үзжээ. Хэлэлцүүлэгт оролцсон МАН-ын гишүүдийн дийлэнх нь хэтэрхий их савлагаатай мажоритар тогтолцоог 2012 оны сонгуульд хэрэглэхгүй байх нь зөв гэсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сонгуулийн ямар тогтолцоог авахыг гишүүд, судлаачдаар хэлэлцүүлэх нь зөв хэмээн үзсэнээс ийнхүү “Ард түмний нээлттэй индэр”-ээр хуулийн төслийг хэлэлцүүлсэн гэнэ. Хэлэлцүүлэгт намын дарга Сү.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар байлцсан юм.

 

Б.Сараа

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top