Түүхэн дэх хамгийн “үнэтэй” сүйрлүүд

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

-Хамгийн үнэтэйд «Титаник»-ийнх тооцогддог. Тэр сүйрлээр тухайн үеийн ханшаар 150 сая доллар далайд “живсэн” билээ.

-2004.08.26-нд дүүрэн шатахуун ачсан машин онхолдон шатсанаас үүдэн томоохон гүүр нурсан бөгөөд дараа нь сэргэн засварлахад 358 саяыг зарцуулжээ.

-2008.09.12-нд Калифорнид хоёр галт тэрэг мөргөлдсөнөөс болж 25 хүн нас барж, мөнгөн хохирол нь 500 саяд хүрсэн билээ.

-Мөн 2008 онд үүрэг гүйцэтгэж явсан бөмбөгдөгч B-2 онгоц унахад гал онгоцноос бараг юу ч үлдээлгүй шатаасан билээ. Харин нисгэгчид нь аврагдсан бол уг бөмбөгдөгчийг АНУ-ийн нисэх хүчнийхэн 1,4 тэрбум доллараар захиалан хийлгэдэг байна.

-Нефт олборлолтын түүхэн дэхь хамгийн аймшигтай осол. Техникийн ноцтой алдаанаас болоод хамгаалалтын клапан алдагсанаас энэхүү нефтийн станцад хүчтэй гал гарч 167 хүн амь насаа алдсан юм. Хохирол нь 3,4 тэрбум.

-1986.01.28-нд хөөрснөөсөө хойш 73 секундын дараа сансарын олон удаа ашиглах « Челенжер» хөлөг сүйрсэн билээ. Уг төсөл нь нийтдээ 5,5 тэрбумаар үнэлэгдэж байв.

-2002.11.13-нд шатахуун тээвэрлэгч Prestige хэмээх танкир 77.000 тн шатахуунтайгаа живсэн юм. Түүнээс үүссэн далай дахь нефтийн бохирдолыг цэвэрлэхэд нийт 12 тэрбумыг зарцуулжээ.

-2003.02.01-нд сансарын «Колумбия» хөлөг мөн л азгүйтсэн билээ. Энэ удаагийн сүйрэл нь америкчуудад 13 тэрбумын хохирол учруулжээ.

-1986.04.26-нд хүн төрөлхтөний түүхэн дэхь хамгийн том сүйрэл тохиолдсон билээ. Чернобылийн атомын цахилгаан станцын дөрөвдүгээр хэсэгт дэлбэрэлт болж наад зах нь 200 тэрбум долларын хохирол учруулсан гэдэг.

Р.Слава

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top