Зөрчилтэй ШТС-ыг өнөөдөр хаана

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудыг өнгөрсөн долоо хоногт шалгажээ. Уг шалгалтаар "Сод Монгол", "Магнай трейд", "Монпетекс” зэрэг компанийн ШТС-уудад зөрчил илэрч, долоон шатахуун түгээгүүрийн газар үүдээ барьсан байна. Мөн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан "Магнай трейд" компанийн ес, "Сод Монгол"-ын гурван ШТС-ын эздэд үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан албан бичиг илгээсэн ч эсэргүүцсэн аж. "Үйл ажиллагаагаа зогсоох" албан бичиг илгээсэн хэдий ч үйл ажиллагааг явуулсаар байгаа компаниудыг өнөөдрөөс хаахаар болсон байна. Нийслэлд 25 аж ахуйн нэгжийн газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах 22 агуулах, 174 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 51 объектыг улсын комисст хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top