Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга асан Б.Хурцын хэргийг Английн шүүх бас л хойшлууллаа. Түүнийг энэ оны зургадугаар сарын 21-нд шүүх хурлаараа дахин хэлэлцэхээр болж байна. Б.Хурц дипломат албан үүргээ гүйцэтгэж яваад Английн тусгай албаныханд баривчлагдсан. 2003 онд Европын холбооны улсуудаас Д.Энхбатыг хулгайлж эх орондоо авчирсан хэмээн түүнийг тэд буруутгаж байгаа юм. Монголын талаас харин манай ажилтны дипломат эрхэнд халдсаныг баримтаар нотлон Английн талд албан ёсоор мэдэгдэн давж заалдах шатны шүүхэд өргөдлөө гаргаж өгчээ. Гэвч Англичууд Б.Хурцын хэргийг Германы талд шилжүүлэх анхан шатны шүүхийн шийдвэрээ хэвээр хадгалж үлдэхийг хичээж байх шиг байна. Хүнээ татаж авах нь манай төр засгийн үүрэг. Тиймээс Б.Хурцыг суллахыг Английн талд Монгол дахь элчин сайдаар нь дамжуулан манай иргэний байгууллагууд ч шаардлага, хүсэлтээ тавьсан юм. Харин Английн шүүх “гүрийсэн” хэвээрээ байна. Гэхдээ төр засгийнхаа хараат байдалд ажиллаж байгаа шүүх үү, эсвэл хараат бус шүүх үү гэдгийг бид зургаадугаар сарын 21-нд бодитоор харах боломжтой болов уу. Манай холбогдох яам, агентлагууд мөн ингэж үзэж байна.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )