“Гал Үндэстэн” холбооноосоо хөөгдсөн ч С.Жавхлангийн улс төрийн сонирхол буураагүй бололтой. Тэрээр Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсаны 100 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 27-нд “Эвийн гал түгээх ёслол” хийхээ мэдэгдлээ. Нийслэл хотоос эхлэх энэхүү ёслолыг цаашид 21 аймагт түгээхээр төлөвлөсөн гэнэ. Хамгийн олон хүүхэдтэй эцэг хүнээр гал асаалгаж, ижий нараар сүүн цацал өргүүлэх энэхүү ёслолд Монгол улсын үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүрэлцэн ирж гал асаахыг эрхэм гавъяат маань урьжээ. Түүний энэ ёслолыг ” 2012.12.21 Түнэр харанхуй ертөнцийн мөхөл номын зохиогч Г.Намираа, МҮОНРТ-ийн продюссер Г.Агааноров нар ихэд дэмжиж байгаа гэнэ.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
Мэдрэл гацаа солиот