Өнөөдөр Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдана

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

  Сонгуулийн ерөнхий хороо, улс төрийн зарим намуудаас УИХ-ын сонгуулийн тухай хуульд ирүүлсэн саналууд байгааг хурааж эхэлсэн ч бүх саналаа хурааж дуусаагүй учир УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан УИХ-ын сонгуулийн хуулийн ажлын хэсэг өнөөдөр хуралдахаар болжээ. Ингэснээр сонгуулийн процедуртай холбоотой саналуудыг Байнгын хороогоор хураах бололцоо бүрдэх юм байна. Эрх барьж буй хоёр намын санал зөрөлдөөд буй асуудлаас бусад 197 зарчмын зөрүүтэй санал одоогоор байгаа гэнэ.

 М.Гэрэлгуа.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top