Н.Энхбаярын “өвөр”-өөс гэнэт алга болсон С.Молор-Эрдэнэ “гэнэт” гараад ирлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

 С.Молор-Эрдэнэ гэдэг залуу Н.Энхбаяртай хамт МАХН-ыг дахин байгуулан намынхаа нэрийг бүртгүүлэх гэж Дээд шүүх, дараа нь Үндсэн хуулийн цэц дээр очоод гацчихаад байгаа. Тэрээр үүнээс болсон уу, нэг хэсэг ор сураггүй таг чиг болсон. Түүний хамтран зүтгэгчид Ард түмний их хуралдай хийж, болох болохгүй элдэв шаардлагаа УИХ-д өргөн барихад ч дэргэд нь байгаагүй. Хүмүүс түүнийг Н.Энхбаярынхаа өврөөс гарч,  салаад явчихлаа гэж нэг хэсэг шуугисан. Тэгвэл тэр саяхан гэнэт алга болсон шигээ гэнэт гараад ирлээ. Хаана, ямар “нуувчинд” ороод байснаа харин “Би номоо бичээд гэр зууртаа тун завгүй байлаа” хэмээн тайлбарлаж байна.  Германд гүн ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэн гэдэг. Улс төрийн чиглэлээр хэд хэдэн ном бичсэн. Нэг удаа мань хүн ноён Баабартай ном хаялцах санал тавьж олныг шуугиулаад авсан. Гэхдээ Баабар түүнийг “тоож” очоогүй. Өөрийнхөө том хүү шиг нэг муу “нялх” амьтантай ном хаялцах гэж юу байхав хэмээн гэдийсэн биз. Баабар бол тэгж чадах хүн шүү дээ. Гэхдээ С.Молор-Эрдэнэ энэ удаа олны өмнө гарч ирмэгцээ “Би МАХН-аас зугтаагаагүй” гэв. Харин намынх нь нэрийг баталгаажуулах талаар юм хийхгүй байгаа Үндсэн хуулийн цэцийг “Ийм байгууллага дэлхийд лав байхгүй. Дээд шүүхийнхээ дээр сууж байдаг Үндсэн хуулийн цэцийг  тараах хэрэгтэй” гэсэн байна. Түүнчлэн улс төрийн намуудыг төрийн бус байгууллагуудтай адилхан түвшинд тавьж хуульчлахыг санал болгов. Өнөөгийн намуудын холион бантан шиг үйл амьдрал түүнд таалагдахгүй байгаа ажээ.

Сэтгүүлч Х.Тулга    

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5256585323(202.131.226.243) 2013 оны 06 сарын 03

Хэцүү хэцүү. дандаа энд тэнд хүүхэнтэй явж байдаг байж юу солироод байгаан хөгшөөн

0  |  0
Top