Бооёо рекламны харшилтай

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

Хошин урлагийн “Шинэ үе” продакшныхан  АНУ-ын муж хотуудад ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа сүүлийн гурван жилийн тоглолтуудынхаа  шилдэг үзүүлбэрүүдийг   сорчилж тоглоод иржээ. Өмнө нь Америкт тоглолт хийхээр хөлгийн жолоо залсан ч  Японд цунами болж Америкийн зүүн эрэг рүү ирж байна гэхээр замын дундаас буцаад ирсэн гэнэ.    “Шинэ үе"  продакшны захирал Н.Ариунболд  “жүжигчин ядрахаараа рекламанд, загас үхэхээрээ торонд” гэж боддог тул хэр баргийн рекламанд тоглох дургүй.  Тиймээс хамтлагийнхаа залуу жүжигчдэд “сайхан залуу насандаа хэт их битгий рекламанд тоглоорой. Сүүлдээ сонин биш болчихно” хэмээн захидаг ажээ . Рекламанд их тогловол  үргээлгийн жүжигчин болчихно гэдэгт эргэлт буцалтгүй итгэдэг   Бооёо амьдралд хэдэн төгрөг нь хэрэгтэй хэмээн харшилтай рекламандаа хааяа тоглодог ч өөрийнхөө тоглосон рекламуудыг телевизээр аль болох бага гараасай хэмээн залбирдаг гэнэ.

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top