Дуучин Соко ээж болохыг тэсэн ядан хүлээж байна.

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

Нэг хэсэг  “Харийн залуу” дуу хит болж дуучин Соког гадны залууд дурласан тухайгаа  дуулсан гэх яриа нэлээдгүй сонсогдох болсон. Харин дуучин маань “Дэлхийн мундаг од Мадонна гэхэд өөрийнхөө амьдралыг уран бүтээлдээ оруулдаг.  Харин би хоёр дахь цомогтоо орсон дуунууддаа  амьдралдаа тохиолдсон хайр сэтгэлийнхээ  талаар тусгасан. Тэрнээс надад харийн хүнд дурласан юм байхгүй. Тэр дуунд  Испани залуугийн талаар гардаг. Би Испани хэл мэдэхгүй, очиж ч байгаагүй.  Ер нь би гадаадын хүнд дургүй” хэмээн үгүйсгэжээ. Харин  түүний  хувийн амьдралд өөрчлөлт гарч тэрээр нөхөртэй болжээ. Мөн  ээж болохыг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. Харин түүний нөхрийн хувьд урьд гэр бүл, үр хүүхэдтэй байсан ажээ.  Дуучин бүсгүй  “ Би нөхрийнхөө материаллаг талыг харж,  бусдын гэр бүлийг салгаж суугаагүй. Бид учрах гэж л учирсан. Одоо л жинхэнэ заяаны ханиа оллоо” хэмээн Соко гэр бүлийн амьдралдаа ихэд сэтгэл хангалуун байгаа гэнэ.

М.Гэрэлгуа.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top