Сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг авахыг хүссэн мянга гаруй оюутан залуус өнгөрсөн баасан гаригт Сүхбаатарын талбайд жагслаа. Тэд ирэх долоо хоногийн баасан гаригт Сүхбаатарын талбайд дахин жагсч УИХ-д уриалгаа хүргүүлэх гэж байна. Энэ нь УИХ-аар оюутнуудад тэтгэлэг олгох хуулийн төслийг хэлэлцэх байсныг хойшлуулсантай холбоотой аж. Уг нь их, дээд сургуульд суралцаж байгаа 170 гаруй мянган оюутанд сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгоход жилд 132 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо гарчээ. Оюутнууд сар бүр 70 мянган төгрөгөө авч эцэг, эхийнхээ ачаанаас үүрэлцэхийг хүсч байгаагаа жагсаалын үеэр илэрхийлэв.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл ( 0 )