Замын цагдаагийн газар, Концертын төв хамтран шилдэг дуучин жолооч шалгаруулах улсын уралдаан зохион байгуулж байна. Жолооч мэргэжлээр ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа дуулах авьяас, сонирхолтой хэн бүхний өмнө уг тэмцээн нээлттэй. "Жолооны бүхээгтээ дуулсаар яваад мэргэжлийн дуучдаас дутахааргүй болсон дуучин жолооч олон байдаг. Тэдэнд урлагийн тайзан дээр дуулах боломж олгож, жолооч нарыг урлаг, уран сайхны арга хэмжээнд оролцуулахыг хүссэн" хэмээн зохион байгуулагчид онцолсон. Уралдаан хоёр даваатай бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалт Хан-Уул дүүргийн Соёлын төвд хоёрдугаар шатных нь Соёлын төв өргөөнд болно.
Сэтгэгдэл ( 0 )