УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахаар хийж буй ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонсож, автоматжуулах ажлыг шуурхайлахыг үүрэг болгосон байна. Мөн болзошгүй гамшгийн үед 100 мянгаас доошгүй хүний сарын хэрэгцээг хангах гамшгийн нөөц бүрдүүлэх санхүүжилтыг төсвийн тодотголд тусгуулах асуудлыг дэмжжээ. Харин "урт нэрт" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулсан байна. Хамгийн сүүлд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж болон Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр шийджээ.
Б.Сараа.
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )