Энэ сарын 29-31-ний өдрүүдэд Өмнөговь аймгийнхан нийслэлд соёлын өдрүүдээ зохион байгуулахаар болжээ. Нутаг ус, ард түмнийхээ зан заншил, өв уламжлалаа нийслэлийнхэнд дэлгэн үзүүлэх уг арга хэмжээний нээлтэнд Төрийн хан хуурч, МУСГЗ, ОХУ-ын Буриад улсын гавъяат жүжигчин, ерөөлч магтаалч Өмнөговь аймгийн уугуул Ц.Цэрэндорж хуурын татлагаар олны сонорыг мялаах аж. Уг арга хэмжээний үеэр “Алтан говийн аялгуу” нэртэй урлагийн тоглолт болох юм байна.
М.Гэрэлгуа.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )