До.Чулуунбаатарыг суллуулахаар УИХ-д хандлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

"Улаанбаатар таймс" сонины хувьчлалын асуудалтай холбоотойгоор тус сонины эрхлэгч Д.Чулуунбаатарыг хоёр сарын турш ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих төвд хорьж байгаа. Гэвч Д.Чулуунбаатарын биеийн байдал муу байгаагаас шалтгаалан батлан даалтад гаргах хусэлтийг түүний өмгөөлөгч нь удаа дараа тавьсан ч хүлээж авалгүй өдийг хүрсэн. Тиймээс МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Заяабат, Б.Цэдэн-Иш, Я.Сумъяа нар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржид хандлаа. Тэд Д.Чулуунбаатартай холбоотой асуудал нь манай улсад хэвлэл, мэдээлэл хагас эрх чөлөөтэй байгаагийн нотолгоо болж байгаа гэв.

Ц.Шаравдорж "Шүүх засаглал улс төрөөс ангид байх ёстой. Бие дааж, хараат бусаар шийдвэр гаргах ёстой. Хэн ч үүнд хөндлөнгөөс оролцох ёсгүй" гээд МСНЭ-ийн хүсэлтийн дагуу УИХ Улсын ерөнхий прокурорт байр сууриа илэрхийлсэн бичиг илгээхээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top