Баянзүрх дүүрэгт зургаахан настай хүүг хүчиндсэн жигшүүрт хэрэг гарчээ. Энэ сарын 22-нд гэрийнхээ гадаа тоглож байсан хүүг хуурч гэртээ дагуулж ороод хүчирхийлсэн 37 настай сэжигтэн Б-г Баянзүрх дүүргийн цагдаа нар шуурхай ажилласны хүчинд баривчилсан байна. Бага насны балчирхан охидыг хүчирхийлэх манъякууд олширсон өнөөгийн нийгэмд бид хөвгүүдийг ч анхаарахгүй орхиж огт болохгүй нь. Эцэг эхчүүдээ, үр хүүхдэдээ анхаарал халамжтай байж, хараа хяналтаасаа салгахгүй байхыг эл хэрэг онцгой анхааруулж байна.
М.Гэрэлгуа.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )