Алтны магнат “Гацуурт” компанийн захирал жолоочоо хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

Өнгөрсөн сарын 18-нд 22.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооңд бусдад зодуулж, ухаан алдсан хүн байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар очиход Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн Б гэгч 28 настай залуу ухаан алдсан байдалтай хэвтэж байжээ. Хохирогч эмнэлгийн тусламж авсан ч ухаан орохгүй байсаар амиа алдсан байна. Харин уг хэргийг Монголын алтны магнат гэгддэг "Гацуурт" компанийн Дархан-Уул дахь салбарын захирал Б.Алтанбагана гэгч үйлдсэн болох нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. Хохирогч түүний жолоочоор ажиллаж байжээ.

Б.Сараа.
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top