Б.Хурцын асуудал эрх зүйн хувьд төвөгтэй байгаа гэв

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

Британи-Монголын парламентын бүлгэмийн дарга Эндрью Розинделл тэргүүтэй  зочид манай оронд айлчилж байна. Энэ далимаар тус улсад баривчлагдан шүүгдэж байгаа Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга асан Б.Хурцын ар гэрийнхэн Английн элчин сайдын яамны үүдэнд “Б.Хурцыг сулла” гэх зэрэг лоозон барьж эсэргүүцэл, санал хүсэлтээ илэрхийлэв. Тэд энэхүү хүсэлтээ Британиас ирсэн парламентын төлөөлөгчдөөр  дамжуулан тус улсын төрийн засгийнханд уламжилж буй хэрэг ажээ. Британи-Монголын парламентын бүлгийн дарга Эндрью Розинделл нь хэдэн жилийн өмнө Британийн Дотоод хэргийн сайд байсны хувьд Б.Хурцын хэргийн талаар тодорхой ойлголттой яваа хүний нэг болов уу. Тиймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Эндрью Розинделл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ “Манай нэг иргэний асуудал санаа зовоож байна. Үүнийг хоёр тал Засгийн газрын түвшинд шийдэх байх. Та бүхэн ч гэсэн бас анхаарал тавиарай” гэж албаны дипломат ёсоор Б.Хурцын талаар хэлээд авав. Харин тэдгээр төлөөлөгчид “Танай иргэний асуудал нь эрх зүйн хувьд нэлээд бэрхшээлтэй болоод байгаа” гэсэн байна. Эрхэм ноёдын албан ёсны байр суурь ийм л байгаа ажээ. Б.Хурцыг Британичууд мөддөө тавихгүй бололтой.

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top