Ая зохиогч, дуучин, 11 настай Б.Өнөржаргал охины “Найз аа, намайг хараарай” хоёр дахь бие даасан тоглолт маргааш “UB palace”-д болно. Тэрбээр анх долоон настайдаа “Хайртай ээждээ” дууныхаа аяыг зохиож байжээ. Түүний урын санд 30 гаруй дуу бий. Б.Өнөржаргалын тоглолтод “Мотив” хамтлаг, дуучин П.Идэржавхлан, Б.Аззаяа, “Гэгээн алсын одод-2010” тэмцээний ялагч Б.Бямбажав, уран уншигч О.Ананд болон 50 гаруй бүжигчид оролцож, уран бүтээлээсээ толилуулна.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )