"Шинэ тосгон-Иргэдийн оролцоо" сэдэвт Монголын "Шинэ тосгон" холбооны сургалт зөвлөгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болж, Улаанбаатар хот, 13 аймгийн 500 гаруй төлөөлөгч оролцжээ. Энэ үеэр БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөний ерөнхийлөгч И Жэ Чан УИХ-ын дэд дарга Г.Батхүүг Шинэ тосгон хөдөлгөөний хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилж, батламж гардуулсан байна. Батламжид "Шинэ тосгон" хөдөлгөөнийг өрнүүлэн хөгжүүлэх ажлыг дэмжиж, ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөөх үйлсэд сэтгэл зүрх, оюун ухаанаа дайчлан, төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулахад хувь нэмрээ оруулж байгаа тул таныг хүндэт Ерөнхийлөгчөөр өргөмжлөв" гэжээ. УИХ-ын дэд дарга Г.Батхүү Монголын баг, сумдын үндэсний холбоог байгуулсан байна. Энэхүү олон нийтийн байгууллага нь хамтдаа нэгдэж, хөдөлмөрөө хоршиж, сайн сайхан амьдралыг цогцлоохын үлгэр дууриал болсон "Шинэ тосгон" хөдөлгөөнтэй адил зорилго чиглэлтэй байх ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )