Эд Ширан ангийнхаа охинтой нууцаар гэрлэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 29

  Дуучин Эд Ширан өнгөрсөн нэгдүгээр сард хоккейчин бүсгүй Черри Сиборнтой сүй тавьснаа зарлаж байсан билээ. Эд, Черри нар дунд сургуульд байхдаа нэг ангид сурч байжээ. Гэхдээ 2015 оноос үерхэж эхэлсэн байна.

27 настай Эд Ширан хэзээ гэрлэх тухайгаа нууцалсаар ирсэн ч саяхан “Access”-д ярилцлага өгөх үеэр нь түүний хуруунд бөгж байжээ. Хуримаа яагаад нууцалсан талаар асуухад Эд Ширан тодорхой хариулт өгөөгүй байна.

Эд, Черри нарын хурим хэзээ болсон нь тодорхой бус байгаа гэнэ. Фэнүүдийнх нь таамаглаж байгаагаар тэд өнгөрсөн хоёрдугаар сард хуримаа хийсэн байх магадлалтай аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top