Меланиа Трампын мод суулгахдаа өмссөн хувцас олны анхаарлыг татаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 31

  АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп энэ сарын 27-нд Цагаан ордоны урд нугад мод суулгах ёслолын ажиллагаанд оролцсон билээ. Эртний уламжлалын дагуу Америкийн Ерөнхийлөгч нар эхнэртэйгээ хамт Цагаан ордоны хажууд мод тарьдаг юм. Тэгвэл АНУ-ын Тэргүүн хатагтай 48 настай Меланиа Трампын царс мод суулгахдаа өмссөн “Valentino”-гийн 4000 долларын үнэтэй юбка, топ болон “Christian Louboutin”-ы гутал зэрэг нь олны анхаарлыг татжээ. Үнэтэй брэндээр гоёсон хээнцэр ганган Тэргүүн хатагтай хүрз барин зогсч буй агшныг гэрэл зурагчид яаран дурандаа буулгасан байна.

Меланиа Трамп өмнө нь нөхөр Доналд Трамптайгаа хамт мод суулгаж байсан бол энэ удаад ганцаараа царс тарьжээ. Доналд Трамп Цагаан ордонд Кенийн Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нартай уулзалт хийж байсан гэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
i (172.105.225.211)  2025 оны 03 сарын 13

gants yuvka n mani metiin 5 sariin tsalingaar avchih yumaa. bayan bh ch saikhan yumaa

1  |  0
Top