ӨНӨӨДӨР: Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийнэ

2018 оны 12 сарын 26

 

 

10:00 цагт

  • "Пума" зочид буудалд Дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 9800-0307, 8808-5308

10:30 цагт

  • Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийн үйл ажиллагаатай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд танилцана.

11:00 цагт

  • Засгийн газрын XI байранд МХЕГ-аас мэдээлэл хийнэ. Агентлагийн цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлаас танилцуулна. Утас: 9211-4955

  • Хэвлэлийн хүрээлэнд "Монголын нийгмийг хэн манлайлж чадах вэ?" олон нийтийн санал асуулга явуулсан талаар “Эх орон хөгжил дэвшил” ТББ-аас мэдээлэл хийнэ.

  • "Монгол ньюс" мэдээллийн төвд иргэн бүрт 4685 ширхэг буюу нийт 250 сая төгрөгийн хувьцааг өмчлүүлэх боломжийн талаарх баримтууд дээр тулгуурлан нэр бүхий иргэд мэдээлэл хийнэ.

  • Монголын үндэсний музейд Соёлын Гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, соёл судлаач, байгаль ажиглагч, профессор Г.Гонгоржав гуайн 83 насны сүүдэр дээрээ цуглуулсан “Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэн гарна. Утас: 9919-5447, 8881-6482

  • Үндэсний мэдээллийн төвд "МАНАН дэглэмийг эсэргүүцэх Монгол түмний нэгдэл"-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт

  • "Зууны мэдээ" сонины хэвлэлийн бага хурлын танхимд Чингис хааны зурагтай бэлгэвч үйлдвэрлэсэн талаар мэдээлэл хийхээр зарлажээ.

  • Ардчилсан намын төв байранд Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б бусдын гарт амиа алдаж, эхнэр нь хүнд гэмтсэн асуудлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийнэ. Утас: 8898-9878

14:00 цагт

  • "Талст" төвийн байранд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” гишүүд, дэмжигчидтэйгээ хамтран “10000 маск” аян өрнүүлж байгаа талаар мэдээлэл өгнө.

15:00 цагт

  • ЭХЭМҮТ-д “Хүүхдийн бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасаг”-т номын сан байгуулж өгөх "Гэрэлт ирээдүй" сайн үйлсийн аяны хаалт, номын сангийн нээлт болно. Утас: 9986-5208

 

 


 

ТӨРИЙН ОРДОНД:

09:00 цагт

  • Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан” танхимд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

10:00 цагт

  • Төрийн ордны “Г” танхимд УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана.

14:00 цагт

  • Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
схмаоо (49.0.147.33)  2025 оны 03 сарын 13

Б.Батэрдэнэ Pidda одоо болио ямар ч их шуналтай юм ах захаа хүндлэхгүй дэлхий амжилт эрэмбээ мэдэхгүй эрээ цэрээ алдсан новш юм а баянаа аварга улсын баярнаадамд 10 түрүүлчихээд олимп дэлхийд нэрээ данслуулсан хирнээ эрэмбэ нтр булаацалдаж байгаагүй батэрдэнэг хараад байхад энд тэнд ярилцлага өгч байхыг харахаар юм л бол баянмөнх аваргын дээр гараад сууцан байдаг юм ямар мэдрэл муутуудын удам судараас гарсан юм гэхээрээ өөрийг ингэж голохгүй дөвийлгөж байдаг юм

1  |  0
Top