ӨНӨӨДӨР: Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдана

2019 оны 01 сарын 04

 

ТӨРИЙН ОРДОН

10:00 цаг

  • УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан болно.



09:00 цагт

  • "Холидэй Инн" зочид буудлын хурлын танхимд "ОЙН ХОМСДОЛ, ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ" болно. Утас: 88054040
  • Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, хурал дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нар Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвд ажиллана. /Хаяг: Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв нь XIII хороолол, "Баянцээл" худалдааны төвийн эсрэг талд байрладаг болно./ Утас: 70119921, 99268461

10:30 цагт

  • Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг нийслэлийн ЗДТГ-ын "А" зааланд хуралдаж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар Тэргүүлэгчдийн баталсан 70 дугаар тогтоолын хүрээнд хийж буй ажлын явц, эхний үр дүнг тайлагнана. Утас: 70119921, 88084523

12:00 цагт

  • СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн “Ардын урлаг, бүжиг судлал”-ын профессорын багийн Тэргүүлэх профессор, Ардын багш С.Дуламын “Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган” гурван боть номын нээлт СУИС-ийн “Оюутан” театрт болно. Утас: 99237173


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top