Венесуэлийн түр Ерөнхийлөгч гэж өөрийгөө зарлаад байгаа Хуан Гуайдо ирэх долоо хоног гэхэд иргэддээ хүргэх хүмүүнлэгийн тусламжийн замуудыг нээнэ гэжээ. Тэрбээр сайн дурынханд хандан энэ ажилд нь туслахыг уриалсан байна. "RT" агентлагийн мэдээлснээр цэргүүд Венесуэл, Колумбын хилийн гүүрийг хаасан байгаа аж.
Тэгвэл Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро гадаадаас хүмүүнлэгийн тусламж авахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Хуан Гуайдог Венесуэлийн Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Венесуэлийн эрх баригчид буруутгаж байгаа юм. Латин Америкийн хамгийн баян орон байсан энэ улсад одоо улс төр, эдийн засгийн том хямрал нүүрлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )