Нийтийн тээврийн утаа шүүх технологийг МОНГОЛД НЭВТРҮҮЛЛЭЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд БНСУ-ын зүгээс Монгол Улсад бодит дэмжлэг үзүүлж эхэллээ. 

 

Энэ хүрээнд өнөөдөр /2019.02.13/ БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол Улс дахь төлөөлөгчийн газар “КОТРА Улаанбаатар” ГХТГ, Улаанбаатар хотын Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Тээврийн газар хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгуулж байна.

 

Агаарын бохирдлыг бууруулах тeхнологи нэвтрүүлэх хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ үзэглэх ёслолд Монголын талыг төлөөлж Улаанбаатар хотын болон Нийслэлийн Тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлагууд, Өмнөд Солонгосын талыг төлөөлж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа “КОТРА Улаанбаатар” Гадаад худалдааны төлөөлөгчийн газрын удирдлагууд оролцож байна.

Агаарын чанарыг сайжруулах хийгээд тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах чиглэлд хамтран ажиллах хүрээнд БНСУ­­-ын “Серакомб” компанийн үйлдвэрлэсэн өндөр технологийн DPF шүүлтүүрийг Монгол Улсад нэвтрүүлж, нутагшуулах бөгөөд энэхүү ажлыг Монголын талаас “AMGG” ХХК хамтран хэрэгжүүлэх юм.

 

Тиймээс мөн өнөөдөр /2019.02.13/ тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах, агаарын бохирдлыг сайжруулах тeхнологи нэвтрүүлэх үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх талуудыг төлөөлж БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа “КОТРА Улаанбаатар” Гадаад худалдааны төлөөлөгчийн газар, “Серакомб”, “AMGG” компаниуд хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ үзэглэж байна.

 

БНСУ­­-ын “Серакомб” ХХК нь тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг шүүх өндөр технологий бүхий DPF төхөөрөмжийг үйлдвэрлэсэн 25 жилийн түүхтэй ба дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар өндөртэй компанийн нэгээр нэрлэгддэг.

 

Анх 2008, 2010 онд туршилт судалгааны ажлаар Монгол Улсад тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг бууруулан шүүгч DPF төхөөрөмжийг суурилуулах ажлыг эхлүүлж байсан юм. Өдгөө энэхүү өндөр технологийг БНСУ, БНХАУ, ИРАН, ТАЙЛАНД, БРАЗИЛ, МЕКСИК, КОЛУМБИ зэрэг улсууд нэвтрүүлж, DPF төхөөрөмжийг суурилуулах төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

DPF төхөөрөмжийг нийслэлийн нийтийн тээврийн том оврын автобусанд суурилуулснаар тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг 85-97 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа.  

 

БНСУ­­-ын “Серакомб” ХХК нь 2018 оноос эхлэн Монгол Улсын “AMMG” ХХК-тай хамтран ажиллаж, өөрийн хөрөнгөөр нийслэлийн Тээврийн газрын харьяа “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын том оврын дөрвөн автобусанд уг төхөөрөмжийг суурилуулан ажилласан туршлагатай. DPF төхөөрөмж суурилуулсан автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн зүгээс тодорхой хуваарийн дагуу туршин, тодорхой хугацаанд нарийн хэмжилт хийдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд үр дүн САЙН гэсэн үнэлгээ гарчээ.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zovhib(64.119.16.197) 2019 оны 02 сарын 18

Shine daguul hotoo baiguulj tend aj ahui negjee nuulgeed huuchin hotiin offist hun oruulahgui bailgaj baigaad nuraaj siiregjuul

0  |  0
zochin(64.119.16.197) 2019 оны 02 сарын 18

Hot hoorondiin davhar avtobus injeneriin tootsoolloor baij bolohuu baidag bol yavuulj og

0  |  0
b(66.181.168.8) 2019 оны 02 сарын 14

unen bol hurdan heregjuuleesei

0  |  0
Hurts (172.58.47.10) 2019 оны 02 сарын 13

Yo yo eleg hushluu

1  |  0
Top