Автобусны яндангаас ялгарах хорт утааг 97 хувь бууруулах технологийг НУТАГШУУЛЖ эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ч өнөөг хүртэл тодорхой шийдэл, үр дүнд хүрээгүй байдаг. Өнөөдөр ч агаарын бохирдол гамшгийн хэм хэмжүүрийг давж, олон нийтийн бухимдлын "мөнхийн сэдэв" болсон. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээг давсан нь олон хүчин зүйлээс шалтгаалж байна.

 

 

Тухайлбал, тээврийн хэрэгслийн яндангаас гарах утаа нэг шалтгаан нь болдог. Тэгвэл Улаанбаатар хотын Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Тээврийн газар, БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол Улс дахь төлөөлөгчийн газар "КОТРА Улаанбаатар" гадаад худалдааны төлөөлөгчийн газар /ХТГ/-тай хамтран нийтийн тээврийн салбарт нэгэн шинэ дэвшил, технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд БНСУ-ын зүгээс манай улсад бодит дэмжлэг үзүүлж, шинэ технологио нутагшуулж эхэллээ. 

 

АВТОБУСНЫ ЯНДАНГААС ЯЛГАРАХ ХОРТ УТААГ 85-97 ХУВЬ БУУРУУЛНА 

 

БНСУ-ын "Серакомб" ХХК нь тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах хорт утааг шүүх өндөр технологи бүхий DPF төхөөрөмжийг Монгол Улсын нийтийн тээврийн салбарт нутагшуулахаар ажиллаж байна. Энэхүү компани нь 25 жилийн түүхтэй. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, өрсөлдөх чадвар өндөр компани аж. Харин тэдний үйлдвэрлэн гаргадаг DPF технологи нь дэлхийн олон улсад нэвтэрсэн, эхнээсээ үр дүнгээ ч өгч эхэлсэн гэдгийг албаныхан хэлж байна.

 

Өөрөөр хэлбэл, DPF төхөөрөмжийг том оврын автобусны зүүн ар талд, яндангийн хэсэгт суурилуулснаар түүнээс ялгарах хорт утааг 85-97 хувь бууруулах юм байна. Эхний ээлжид энэхүү өндөр технологи бүхий DPF төхөөрөмжийг "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын дөрвөн автобусанд суурилуулж, туршиж үзжээ. Энэхүү туршилт нь үр дүнгээ өгсөн талаар хоёр тал онцолж байна. 

 

ХОЁР ТАЛ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

 

Тэгвэл өнөөдөр /2019.02.13/ "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын байранд БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол Улс дахь төлөөлөгчийн газар “КОТРА Улаанбаатар” ГХТГ, Улаанбаатар хотын Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Тээврийн газар хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгуулах үйл ажиллагаа боллоо.

 

Агаарын бохирдлыг бууруулах тeхнологи нэвтрүүлэх хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ үзэглэх ёслолд Монголын талыг төлөөлж Улаанбаатар хотын болон Нийслэлийн Тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлагууд, Өмнөд Солонгосын талыг төлөөлж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа “КОТРА Улаанбаатар” Гадаад худалдааны төлөөлөгчийн газрын удирдлагууд оролцлоо.

 

ЧОН ВОН ЖҮН: ЦААШИД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА

 

 

Энэхүү үйл ажиллагааны үеэр БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа "КОТРА Улаанбаатар" ГХТГ-ын дарга Чон Вон Жүн хэлэхдээ "Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. "КОТРА Улаанбаатар" ГХТГ-ын дарга байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь агаарын бохирдлыг бууруулах технологийг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурах, ёслолын арга хэмжээнд оролцож байгаа та бүхэнд маш их баярлалаа. Энэхүү арга хэмжээнээс эхэлж Солонгос, Монголын хамтын ажиллагаа өргөжиж, Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах тал дээр тодорхой үр дүн үзүүлнэ гэдэгт найдаж байна" гэв.

 

Түүнчлэн тэрбээр "Манай "КОТРА Улаанбаатар" нь өнгөрсөн 2013 онд анх Улаанбаатар хотод үүд хаалгаа нээсэн. Өнгөрсөн хугацаанд Солонгос, Монголын бизнесийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тал дээр голчон ажилладаг. Түүнчлэн энэхүү арга хэмжээнээс эхлэлтэй ажлын хүрээнд Солонгосын шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлж, тодорхой хэмжээнд Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах тал дээр үр дүн өгч ажиллана гэдэгт найдаж байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэж байна" хэмээн онцоллоо.

 

Г.ТӨМӨРБААТАР: СОЛОНГОС ТЕХНОЛОГИЙГ ДӨРВӨН АВТОБУСАНД СУУРИЛУУЛЖ, ТУРШИЖ ҮЗСЭН 

 

Харин "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатар "Манайх 1300 гаруй автобус үйлчилгээнд явуулдаг. Бүгд 10 гаруй ажил үйлчилгээнд явчихсан. Хорт утаа гарах үзэгдэл бий. Тиймээс дэлхий нийт утаа шүүлтүүр тавьдаг. Манай дөрвөн автобусанд Солонгосын компанийн төлөөлөл ирж, шүүлтүүр тавьсан нь үр дүнд хүрсэн. Та бүхэн сайн хараарай, Зорчигч тээврийн нэгтгэл гэсэн автобуснаас огт утаа гарахгүй байгаа. Энэ бол манай компанийн мэргэжлийн ур чадвар, бас утаа шүүгч байршуулсан нь ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа гэж ойлгож болно" гэв.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ямбий(122.201.22.144) 2019 оны 02 сарын 14

ЯНДАНД НЬ ГЯЛГАР УУТ УГЛАВАЛ ЗҮГЭЭР Ш ДЭЭ

0  |  0
ЗОРЧИГЧ(66.181.164.204) 2019 оны 02 сарын 14

УТААГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ХУВИЙН ЭЗЭМШИЛИЙН КОМПАНИУД НИЛЭЭД ОЛОН ТООНЫ ГАЗЫН АВТОБУС ОРУУЛЖ ИРЖ ҮЙЛЧИЛГЭЭНД АШИГЛАЖ БАЙГАА,ГЭТЭЛ ӨНӨӨДӨР ХИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЖ БАЙСАН КОМПАНИ НЬ ХЯТАД УЛС НИЙЛҮҮЛЭЛТЭЭ ЗОГСООСОН ГЭСЭН ШАЛТАГ ХЭЛЭЭД 5-Р САР ХҮРТЭЛ ХИЙН ТҮЛШЭЭР ХАНГАЖ ЧАДАХГҮЙ ГЭЭД ЗОГСЧИХООД БАЙНА, НИЙТДЭЭ 50-60 АВТОБУС ТҮЛШГҮЙ ЗОГСОЖ БАЙНА,ҮҮНД ТӨР ЗАСАГ ЯЛАНГУЯА НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГА, НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУД ОНЦГОЙ АНХААРЧ ИДЭВХТЭЙ САНААЧЛАГАТАЙ ТОДОРХОЙ АЖИЛЛАМААР БАЙНА,ГАЗЫН АВТОБУСЫГ АШИГЛАХАД ЭНЭ МЭТ НЭМЭГДЭЛ ТӨХӨӨРӨМЖ ШААРДАГДАХГҮЙ ШҮҮ. ЗӨВХӨН ТҮЛШ НЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА,

0  |  0
Иргэн(124.158.111.6) 2019 оны 02 сарын 14

Мөнгө идэх бас нэг арга өөр юм байхгүй...

0  |  0
иргэн(202.21.115.165) 2019 оны 02 сарын 14

энэ хүг нь автобусныхаа үнэтэй ижил байх вий, тэнэгтэж байхаар гуйлгачилж байхаар шинэ автобус аваад парк шинэчлэл хийчээч

0  |  0
зочин(103.80.210.54) 2019 оны 02 сарын 14

Басал шахааны бизнес сайн бн

0  |  0
Сайн байна(112.72.2.206) 2019 оны 02 сарын 14

Хүний нүдэнд харагдагүй хамгийн хорт утаа тээврийн хэрэгслийн яндангаас гардаг. Энэ бол зөв шийдэл байна. Дөрвөн ч гэсэн автобус үнэгүй тавиулаад хорт утаагүй явж л байг дээ. Шахаж байгаад дахиад үнэгүй тавиулах л хэрэгтэй.

0  |  0
зочин(64.119.26.165) 2019 оны 02 сарын 14

АВТОБУСНУУД ӨНӨӨДРИЙН ӨДӨР Ч БОХИР ТЭГЭЭД ДОТРОО, ЗОРЧИГЧДЫН САЛОНД МАШ ИХ УГААР ҮНЭРТҮҮЛСЭЭР ЯВЖ БАЙНА. ДЭНЖИЙН МЯНГА-III-IV ХОРООЛОЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЧИГЛЭЛИЙН АВТОБУСНУУД ИХ УГААРТАЙ ЯВЦГААДАГ. ГАДААХ УТАА УНИАР БҮР ДҮҮРЧ ТЭР АВТОБУСНЫ УГААРААС БОЛЖ ӨДӨРЖИНГӨӨ ТОЛГОЙ ӨВДДӨГ.

0  |  0
zochin(150.129.143.101) 2019 оны 02 сарын 13

Ashiglaltiin hugatsaa duussan irgediin ami nasand ayultai abtobusand utaa shuugch tabiad shine bolchih uu basl mongo ideh arga naad utaa sabsuulaad ybaad baigaa abtobusnuudaa uilchilgeenees has tegeel boloo

0  |  0
durakivan(153.96.100.65) 2019 оны 02 сарын 13

solongosuudaas huuchin yambii avtobusiig ni mongo tolj avcihaad, avsaniihaa daraa utaanii filter tavij og gej bas baahan mongo ogood l... business setgelgeetei humuus shuu

0  |  0
Sain bna(112.72.2.206) 2019 оны 02 сарын 13

Bolj bna shuu. Avtobusnaas mash ih utaa yalgardag. huurhun nuluu uzuuleh baih

0  |  0
зөв(66.181.180.189) 2019 оны 02 сарын 13

ОДоо л зөв замруугаа явжийна даа бид нар нь айлуудын яндангуийн утаа яриад байдаг болхоос яг үнэндээ энэ машин автуснууд ямар их агаар бохирдуулдагыг мананйхан ойлглодогүй мааа. маш зөв сайн бна

0  |  0
Зочин(122.201.22.132) 2019 оны 02 сарын 13

Энэ хараагаад байгаа нөхдүүд мөнгө зарахгүйгээр үнэгүй юм авчраад тавичихаач.... эсвэл юм хийсэнгүй гэж хараагаад л эсвэл юм хийхээр мөнгө зарлаа гэж хараагаад л . та нарт өдөржингөө хараал урсгаж суухаас өөр ажил төрөл авьяас чадвар гэж юу ч алгаа. өдөржингөө л хараал урсгаж орчлонг бохиртуулж суух юм

1  |  0
Top