Н.Төгсцогтын дараагийн учраа ГЕРИ РАССЕЛЬ гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 25

Монголын тулааны спортын түүхэнд шинэ хуудас нээн, Олон улсын боксын байгууллагын бүсийг эзэмшиж, замналынхаа эхний 11 тулаанд ялагдал амсаагүй яваа Н.Төгсцогтын дараагийн учраа Гери Рассель байх болно. Магадгүй Н.Төгсцогтын эхний 10 тулаанд ялсан нь энэ тулаанд огт хамаагүй ч байж болох юм. Учир нь түүний мэргэжлийн боксын замнал цаашид үргэлжилж, мэргэжилтнүүдийн дүгнэж байгаа шиг дараагийн Пакьо болох эсэх нь энэ тулаанаас шийдэгдэх учиртай.

Хувь хүний харизм, тоглолтын арга барил, биеэ авч яваа байдал зэргээрээ Гери Рассель Америкийн шилдэг тулаанчдын шийрийг хатаах “хатуу самар” гэж олон нийт дүгнэх болсон. Н.Төгсцогтын бүх тулаан монголчуудад чухал байгаа шиг Гери Расселийн эхний тулаанаас эхлээд л америкчууд түүнд ач холбогдол өгч байлаа.

Гери Рассель АНУ-ын нийслэл Вашингтон хотод 1988 оны зургадугаар сарын 05-ны өдөр мэндэлжээ. Бага байхаасаа боксын ринг рүү татагдаж, алдартай тамирчдын зурагт хуудсыг өрөөнийхөө хананд наадаг байсныг хожим түүний ээж дурссан нь бий. Улмаар 7 настайгаасаа орон нутгийн хүүхдийн дугуйланд хамрагдаж, их замналынхаа эхийг тавьжээ. Тэр 10 наснаасаа эхлэн сурагчдын дунд зохиогддог жижиг тэмцээнүүдэд оролцох болов. Агуу тамирчдын шийрийг хатаах ирээдүйтэй тамирчин гэдгээ 2005 онд 16 насандаа нотлон харуулсан гэхэд болно. АНУ даяар өсвөрийн боксчид дунд зохиогддог “Алтан бээлий” тэмцээн болон Сонирхогчдын боксын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, Вашингтон мужийн хэвлэлийнхний хараанд өртсөн юм. Дараа жил нь мөн л Үндэсний “Алтан бээлий” тэмцээн, АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд ч давхар түрүүлжээ. Тэрбээр энэ хоёр тэмцээнд зэрэг түрүүлсэн ердөө хоёрхон тулаанчийн нэг билээ.

Хувь хүний харизм, тоглолтын арга барил, биеэ авч яваа байдал зэргээрээ Гери Рассель Америкийн шилдэг тулаанчдын шийрийг хатаах “хатуу самар” гэж олон нийт дүгнэдэг.

Сонирхогчийн боксоор олимпийн медаль эх орондоо авчрахыг хүсч байсан ч түүнийг аз түшээгүй юм. АНУ-ын Чикаго хотод болсон сонирхогчдын боксын ДАШТ-ээс медаль зулгаахыг хүссэн ч медалийн болзол хангах тулаанд ОХУ-ын Сергей Водопяновт 16:6 онооны харьцаагаар хожигдож, медалиас мултарсан юм. Хэдийгээр 2008 оны Бээжингийн олимпод эх орноо төлөөлөн оролцох байсан ч жин их хассанаас шалтгаалан хувцас солих өрөөнд ухаан алдаж унан, олимпийн дэвжээнд тулалдах эрхгүй болсон байна.

Залуудаа авсан зүүн гарын мөрний бэртэл, жингээ олон дахин хассан нь сонирхогчдын боксын замналыг нь дуусгасан ч гэмтлээ илаар болгоод, мэргэжлийн боксын ертөнцөд амьдралаа холбохоор болж, эрчимжүүлсэн бэлтгэлд хамрагдаж эхэлжээ. Улмаар 2009 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр мэргэжлийн боксын анхны тулаанаа нутаг нэгт тулаанч Антонио Рейсийн эсрэг хийж, ердөө гуравхан минутын хугацаанд техникийн илт давамгай байдлаар буулган авсан юм. Мэргэжлийн бокст хөл тавьсан 2009 онд тэрбээр зургаан тулаан хийсэн нь бусад тамирчдаас ялгагдах нэг онцлог нь байлаа. Ердөө жилийн хугацаанд тэр 13 удаа тулалдаж, бүгдэд нь ялалт байгуулсан юм. Эдгээр тулаан дунд шүүгчдийн шийдвэрээр гурван удаа, бусдад нь дандаа техникийн илүүгээр буулган авсан нь мэргэжилтнүүдийн анхааралд өртөх нэг үндэслэл болсон байна. 2011 онд тэрбээр мөн л зургаан тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулжээ. Мэргэжлийн боксын “Ринг”, ESPN, Sports Illustrated сэтгүүл түүнийг өсөх ирээдүйтэй тамирчнаараа нэрлэсэн нь түүний тулааныг анхаарч үзэх сонирхогчдын тоог нэмсэн юм.

Мэргэжлийн тулаанч болсноосоо хойш таван жилийн дараа Дэлхийн боксын холбооны бүсийн төлөө тулалдахаар болов. Гэхдээ тэрбээр Олон улсын боксын байгууллагын бүсийн төлөөх тулааныг алгасан, өмнө нь гаргасан амжилтыг нь харгалзан шууд Дэлхийн боксын холбооны бүсийн төлөө тулалдсан юм. Энэ удаагийн өрсөлдөгч нь Василь Ломаченко байлаа. Украины тулаанч тэрээр сонирхогчдын боксоор тулалдаг байхдаа л олны анхааралд өртсөн. Цэргийн европын аварга, Залуучуудын дэлхийн аварга, Европын аварга, Дэлхийн хошой аварга, нэг мөнгөн медаль, Бээжин, Лондонгийн хоёр олимп дараалан аваргаа хамгаалсан мундаг “амьтан” байв. Бүсийн төлөөх тулаандаа Гери Рассель шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээсэн юм. Хэдийгээр шүүгчдийн буруу шийдвэр гэж заргалдсан ч нэгэнт гарсан шийдвэрийг яах ч аргагүй.

“Мэргэжлийн боксын ертөнцөд төгс гэдэг үгээс бүр илүү гарах ур чадвартай байхгүй бол болохгүй гэдгийг энэ тулаанаас ойлголоо” гэж анхныхаа ялагдлын дараа Гери Рассель ярилцлага өгч байлаа.

Гэвч тэрбээр үүнээс хойш ялагдаагүй. Ердөө нэг тулааны дараа л Дэлхийн боксын зөвлөлийн бүсийн төлөө дахин тулалдах болсон юм. Тэр бүсийн төлөө Мексикийн боксчин Жонни Гонзалезтай тулалдаж, гуравдугаар үед техникийн илт давуугаар буулган авсан билээ. Үүнээс хойш дараалсан гурван тулаанд Дэлхийн боксын зөвлөлийн бүсээ хамгаалаад байна.

Солгой гарын шулуун цохилт нь түүний нэрийн хуудас болсон цохилт. Түүнийг боксын спортын шилдэг 20 солгой гартнуудын тоонд багтаадаг нь зүгээр ч нэг тохиолдол төдий зүйл биш. Гери Рассель бол Америкийн боксын шинэ цагийн өнгийг тодорхойлж буй нэгэн. Тэр нийт 30 тулаан хийснээс 29-д ялсан. Үүний 17 нь техникийн хүнд цохилт байлаа.

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШИРҮҮН ГАР(182.160.40.83) 2019 оны 02 сарын 27

ЛОМАЧЕНКОГ Л ШААГААД УНАГАЖ БАЙСАН АЙМААР АМЬТАН БАЙНАЛЭЭ.

0  |  0
БАТ (66.181.161.85) 2019 оны 02 сарын 27

БЭЛТГЭЛ ДЭЭР БАЙГАА ЮМ ШИГ СЭТГЭЛ ЗҮЙ МАШ ТАЙВАН БАЙХ ХЭРЭГТЭЙ !!! ТҮҮНЭЭС БИШ БҮСНИЙ ТУХАЙ БОДОЛ ТОЛГОЙДОО БАЙЛГАХ ЮМ БОЛ ѲРСѲЛДѲГЧДѲѲ НЭГ ОНОО ЦЭВЭР БЭЛЭГЛЭЖ БАЙНА ГЭСЭН ҮГ !!! ТЭР СОЛГОЙ ГАРЫГ БАЙНГА САНАЖ БАЙХАД ИЛҮҮДЭХ ЮУН !!!

0  |  0
Suren(150.129.141.19) 2019 оны 02 сарын 26

Суулчийн тоглолтон дээр шиг тогловол 6 раундаас хэтрэхгуй. Вася Ломаченко, Гарри Рассел нар 4 жилийн омнох тулаан бол агуу бсан. Одоо тэр уеэсээ толгой илуу болчихсон бгаа. Тиймээс физиктээ маш сайн анхаарах хэрэгтэй. Ийм боломж олон олдохгуй. Бух бэлтгэлээс хамаарна. Сэтгэлзуй бол ойлгомжтой сайн бн бх. АМЖИЛТ

0  |  0
jambaa(150.129.141.119) 2019 оны 02 сарын 26

Тѳгсѳѳ дүү яална аварга хүнийг яалж аварга болно үү урагшаа зайнд орохгүй бол яална дүүд амжилт хүсэё уухай уухай уухай

0  |  0
Zochin(202.9.43.225) 2019 оны 02 сарын 26

King Төгсөө ялна амжилт хүсье.

0  |  0
зочин(66.181.179.53) 2019 оны 02 сарын 26

яяая өрсөлдгчд н улам хатуураадл бнада.аймаар амьтн бнаа

0  |  0
Bi(64.119.26.141) 2019 оны 02 сарын 26

Yalval goyo l bna yalaasai

0  |  0
zochin(139.5.218.100) 2019 оны 02 сарын 26

manai Tugstsogtd yu ch bolohgui amitan baina.

0  |  0
zochin(202.126.89.209) 2019 оны 02 сарын 26

Tugsuu yalnaa.Haruud duuhelzeed agsam mori shig ehendee surtei ch gants husuulaad dorhnoo hulhi ni buuchihna.

0  |  0
Зочин(64.119.27.40) 2019 оны 02 сарын 25

Саяны тулаан шиг тулалдвал ч мэдэхгүй. Ядаж гараа буулгаж онгирч байж цохиулах шахсан даг.

0  |  0
Sa(66.181.160.80) 2019 оны 02 сарын 25

Mansi togsoo ilvv

0  |  0
Zochin(202.126.89.41) 2019 оны 02 сарын 25

Manai khun sul taliig ni ashiglaj uurt ni zoriulsan nam zohilt beldej oroh heregtei. Yalnaa KING

0  |  0
Зззз(202.126.88.35) 2019 оны 02 сарын 25

Залуу хүн Монгол хүү шүү дээ дөнгөж эхлэж байна Кинг Төгсөө ялах болно

0  |  0
Zochin (31.35.91.181) 2019 оны 02 сарын 25

Tugstsogt hojih ni todorhoi amjilt

0  |  0
Sss(203.91.115.54) 2019 оны 02 сарын 25

Hurd huch gj aimar gar bnle manai tugsuu ene udaa barahgui 12 raund evteihen zugtaj toglood nam tsohiulchihgui duusgah heregtei tegeed mash saijirj bgaad uzeh heregtei gj bodoj bn gol ni nam tsohiulchihgui l bh heregtei arai barhaargui yum bnle

0  |  0
Зочир(64.119.23.146) 2019 оны 02 сарын 25

Тогсцогт Минь ясны шол байнга хэргэлэх хэрэгтэй, гол ясны бяраа сайн оруулах хэрэгтэй, зайнаас тоглож болохгуй, зай оголгуйгээр тулж тоглох хэрэгтэй, ахын дуу Ялнаа, ялалгуй яахав

0  |  0
KKK(66.181.178.235) 2019 оны 02 сарын 25

Ene udaa uneheer barahgui

0  |  0
Top