Өнгөрсөн жилийн холимог тулааны ертөнцийн хамгийн том үйл явдал бол Ирландын Конор МакГрегор, ОХУ-ын дагестан тулаанч Хабиб Нурмагомедов нарын тулаан байлаа. Заналт дайснуудын дайнд илт давуу ялалт байгуулсан Хабиб эх орон төдийгүй Исламын шашинт улс орнуудад баатрын ёсоор эргэн ирсэн. Учир нь Конорыг тэр Исламын шашны ёс заншлыг доромжлон гутаасан гэж үзсэн бөгөөд түүний ялалт Араб, Кавказад жирийн нэг спортын тэмцээн биш “буруу номтныг дарсан ариун дайн” болон хувирсан билээ. Тулаанаас хойш Хабиб дэлхий тойрон аялсан, одоо ч аялж байгаа. Хабиб Арабын бараг бүх орны тэргүүнтэй уулзаж, зураг авахуулан, нэг мэдэхэд инстаграмд хамгийн олон дагагчтай тамирчдын тоонд багтсан байлаа.
Хабиб олон нийтийн сүлжээнд тун идэвхтэй. Дагестаны залуу үеийн үлгэр жишээ хэмээн өөрийгөө үздэг тул жижиг зүйл дээр ч зөвлөгөө өгч, хэнээс ч айхгүй. Харин ч эсрэгээрээ зөрсөн хүмүүсийг айлган сүрдүүлдэг хүн болон хувирчээ. Тэр маш их нөлөөтэй.
Өнгөрсөн жил Хабиб рэп дуучдын эсрэг дайн зарласан. Дагестаны Махачкала хотод тоглох гэж байсан рэп дуучин Кридийн концертыг тэр эсэргүүцсэн. Цуцлагдахад нь “Харамсаад байх зүйл алга” гэж бичсэн. Дуучин Тимати түүнд хандаж, учрыг лавлахад Хабиб “Адгуус болгон хэлсэн үгнийхээ хариуг хүртэх ёстой. Надад та нартай ярих цаг алга. Ямар нэг чөтгөрүүд надад юу хэлэхийг заах гэнэ. Надад зөвлөгөө өгдөг хүмүүс бий” гэж бүдүүлгээр хариулаад дагестан эрчүүдэд хандан, “Манай улсын ирээдүйг бид хариуцна. Тааралдсан тахианууд биш зөвхөн бид хариуцна” гэж уриалсан билээ.
Ингээд тэр дараа нь рэп дуучин HammAli, Navai нарыг ч залуучуудад муу нөлөөтэй гэж тоглолтыг нь хаалгаад авсан. Харин энэ удаад тэр театрын урлагт үг нэмэрлэхээр шийджээ.
Энэ сарын 23-нд Махачкала хотод гарсан “Охота на мужчин” буюу “Эрчүүдийг агнах нь” сонгодог жүжгийг Хабиб шүүмжилсэн. Энэ жүжигт эрчүүдийн анхаарлыг татахаар хөөцөлдөж яваа бүсгүйн тухай гарах бөгөөд инээдмийн төрлийн жүжиг юм.
Жүжгийн хэсгийг "Дух Кавказа” хэмээх хэрэглэгч инстаграмдаа тавьж, тэрийг нь Хабиб үзсэн бололтой. Тайзан дээр задгай хувцастай бүсгүй нэгэн залууг оролдож байгаа нь гарна. Үзэгчид инээлдэн, алга ташина.
Харин Хабиб тун их уурласан байлаа. Олон нийтийн сүлжээнд “Бичлэгийг үзлээ. Дагестан бол бидний газар нутаг. Ийм арга хэмжээ энд болох ёсгүй. Дагестан эрчүүд сэрж, дүрэм журам тогтоож эхлэхгүй бол байдал улам муудна шүү, Аллахаар тангараглая. Дагестан бол журамт эмэгтэйчүүд, үнэнч эрчүүдийн нутаг” гэж бичсэн байв.
Ингээд Хабиб орон нутгийн захиргаанд хандан, “Энэ жүжгийг хориглож, зохион байгуулагчдыг шийтгэх хэрэгтэй. Яагаад Дагестаны Засгийн газар чимээгүй байна? Тэд жүжгээ “Эрчүүдийг агнах нь” гэж нэрлэсэн нь биднийг шууд доромжилж байгаа хэрэг. Яагаад хэн ч юм хэлэхгүй байна? Хотын төвд ийм порно гарч байна шүү дээ. Эсвэл та нар хүмүүс гудамжинд гарч жагсахыг хүсээд байна уу? Биднийг доромжилж, өдөөн хатгаж хэрэггүй шүү. Нүцгэн эр эм хоёр үнсэлцдэг жүжгийг яагаад Засгийн газар зөвшөөрөв? Дагестаны засгийн газарт зөвлөхөд мөрдлөгө явуулж, зохион байгуулагчдыг шийтгэ. Олон нийтийн сүлжээнд пост бичээд өнгөрнө гэж бодож байвал үгүй шүү” гэж улаан цайм сүрдүүлсэн юм.
Нэр хүндтэй түүнээс Дагестаны Засгийн газар эмээж, өөрсдөө ямар ч холбогдолгүй, хамаагүй гэдгээ мэдэгдсэн. Харин тус жүжигт тоглосон жүжигчид удалгүй сүрдүүлгэд өртөж эхэлсэн юм. Жүжигчин, продюсер Иван Жидков “Бид үзэгчдэд таалагдах жүжиг хийхийг бодсон. Ор дэрний хэсэг жүжгийн зохиолд байгаа. Ийм шуугиан гарна гэж огт бодсонгүй. Уучлаарай” гэж хэлсэн бол жүжигчин Станислав Бондаренко “Намайг төдийгүй, гэрбүлийнхнийг маань ч сүрдүүлж байна. Би Дагестаны ард түмнийг доромжлох санаа агуулаагүй. Хүлцэл өчиж байна” гэж мэдэгдсэн. Аргагүй шүү дээ, Хабибийн ганц үгээр л тэднийг яаж ч магадгүй болоод, амь насанд нь аюул тулгарч байхад бүгд уучлал гуйна.
Харин жүжигчин Станислав Садальский Хабибад хандан, “Хабиб, тэгвэл та нар тор, рингэн дээр нүцгэн зодолдолгүй хувцас өмс л дөө. Олон үндэстэн ястантай нь манай Орос орны хүч чадал” гэж хариу өгсөн байна.
Сэтгэгдэл ( 6 )
Энэ лалууд үнэн бүтэхгүй хол баймаар улсууд. Ингуш, чичень, дагестан гээд уулыхан хэцүш улсууд. Шашинаасаа болоод вахибист амархан болдог. Энэ нь цаашилаад радикалист болоод террор болоод дуусч байгаа юм даа. Хичнээн нөхдүүд сирид очиж ясаа тавив. Шашинд мухраар сүсэглэх ийм л байгаа юм. Өөрсдөө ч ингэж яридаг улсууд.
Manaid ch jaahan huuhduuded muu ulger jishee uzuulj bgaa sarmahchinguud bii shuu dee pizda gej orilood l us sahlaa ben laden shig urguulj har tamhi zodoon tsohionii heregt bnga ner ni garch yavdag uurigee J,bay ene ter gej nerlesen niigmiin shaar parizituud bidnii dund shimegchlen amidarsaar baigaad haramsaj bna.
Угаасаа дуу хөгжим чинь исламд хориотой шүү дээ.
Habibiin handiig haga darah huu honio hariulaal yavj bgaa daa
Woohoo!
Khabib odoo yagaad oodrood bna teneg sarmagchin