Канадын Кингстон хотын "Food Basics” дэлгүүр бүтэн өдөр худалдагч, касс, хамгаалалтгүй ажилласан байна. Хүмүүс жирийн өдрийн адил худалдан авалтаа хийгээд мөнгөө кассан дээр орхиод гарч байжээ.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Гэрбүлийн баяр”-аар энэ хотод ихэнх албан газар амардаг. “Food Basics” дэлгүүр ч бас амралттай байсан ч санамсаргүй тохиолдлоор хаалгаа онгорхой орхисон байв.
Дэлгүүрийн ажилтан, удирдлагууд дэлгүүрээ “ажиллаж” байгааг огт мэдсэнгүй. Харин хотын иргэд хачирхан гайхсан ч мөнгөө төлөөд хүнс, бараагаа авсаар байлаа.
“Дэлгүүрийн гадаа зогсож байтал нэг залуу хоёр уут улаан лооль бариад гараад ирлээ. Яаж авав гэж асуутал лангуун дээр 5 доллар орхисон гэж хэлсэн” гэж нэгэн хүн сэтгүүлчдэд ярьсан байна.
Цагдаа ирж, дэлгүүрийн менежерийг дууджээ. Менежер сайтар шалгаж үзээд хулгайд алдсан юм алга гэж мэдүүлсэн байна.
Бүтэн өдөр эзэнгүй дэлгүүрээс хэн ч, юу ч хулгайлаагүй тул Кингстон хотын иргэдийг дэлхийн хамгийн үнэнч хүмүүс гэж нэрлэхэд буруудах зүйл алга.
Сэтгэгдэл ( 7 )
хүмүүс нь өлсөөгүй л бна даа, Амьдрал нь хангалуун схан юмаа
ner turtei bardam zantai bolovsroltoi humuujiltei ard tumen iim l bdag .Amerik Canadad hulgai gj barag meddeggui shtee .
Манайхан очих амжаагүй байна
wooooww manaih iim bolchihoosoo
АНУ-ын хойт хязгаар бую хүйтэгн цэвдэг нутагт газрын хөрсийг нь ухаад, тухайн улсын эрх барагчидтай мөнгөөр тохиролцоод баялагийг гь хямдаар авч, халаасанд нь харамж өгч байсан шиг АНУ-ын булхай Монголд одоол илэрч байна. Үүнд М.Энхболдын оролцоо байгаагүй юм шиг л санагдах юм даа.....
францчууд л даа
manaihan medsen bol hoosloh bsan daa