Шведийн цагдаагийн газар эх оронд нь хууль бусаар тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр ОХУ-ын тагнуулыг саатуулжээ. Уг тагнуул Шведийн өндөр технологийг судлах, технологийн нарийн мэдээллийг Оросын талд өгсөн байж болзошгүй байна. Одоогоор уг тагнуулыг хэн болох талаар мэдээллийг нууцалж буй аж. Шведийн цагдаагийн байгууллага орон нутгийн цагаар мягмар гарагийн үд дунд Стокгольмд баривчлах ажиллагаа зохион байгуулжээ.
“Дипломат албаар халхавчилж тагнуулын ажиллагаа явуулсан байж болзошгүй байна. Бид мөрдөх ажиллагааг нарийн зохион байгуулна. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж Шведийн тагнуулын газрын дарга Даниел Стенлинг ярьжээ.
Үүнтэй холбогдуулан Шведийн аюулгүй байдлын зөвлөл хуралдаж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Одоогоор ОХУ-ын талаас тагнуулын ажиллагаа зохион байгуулаагүй, ОХУ-ын Засгийн газар энэ хэрэгт оролцоогүй гэж мэдэгдээд байна.
Эх сурвалж: NPR
Сэтгэгдэл ( 1 )
oros huzaa hoer hiideg ym jg adilhan