Хүн болгон төрсөн өдөртэй, Барби хүүхэлдэй ч ялгаагүй. Дэлхийн бүх охидын хайртай хүүхэлдэй Барби өнөөдөр 60 нас хүрч байна. 1959 оны гуравдугаар сарын 9-нд буюу яг 60 жилийн өмнө Нью-Йоркт болсон олон улсын тоглоомын үзэсгэлэн дээр анх дэлхий дахин Барбитай танилцаж байлаа.
Барбиг “Mattel” компанийн үүсгэн байгуулагч Эллиот Хэндлерийн гэргий Рут Хэндлер бүтээсэн юм. Харин сайхан залуу Кен 1961 онд төржээ. (Дашрамд дурдахад Барби, Кен хоёр эхнэр, нөхөр биш)
Хамгийн анхны Барби судалтай усны хувцастай байлаа. 2006 онд энэ Барбиг үнэ хаялцуулан худалдахад 2889 фунт стерлингээр зарагджээ.
Дэлхийн хэмжээний алдартнууд Барбид зориулан, хувцас зохион бүтээж байв.
2017 онд Парисын урлагийн музей Барби болон найз нөхдөд нь бүтэн өрөө гарган өгч байв.
Түүний бүтэн нэр - Барбара Миллисент Робертс. 1990 он хүртэл Висконси мужийн уугуул гэж байсан ч 2000 оноос имижээ өөрчилж, Нью-Йорк хотын иргэн болон хувирсан.
Барбигийн өндөр 29,2 см. 1/6 масштабаар тооцож үзэх юм бол энэ нь 175,3 см өндөртэй эмэгтэй гэсэн үг.
Барби жүжигчин Одра Хепберн, зураач Фрида Кало, нисгэгч Амелия Эрхарт нарын дүрээр гарч байсан.
Америкийн туялзуур сэлэмчин Ибтихаж Мухаммад хамгийн анхны хижаб өмсгөлтэй Барбигийн дүрийг бүтээсэн юм.
Орчин үеэ дагаад Барбид маш олон найз гарч ирсэн. Мөнхийн найз Кенээс гадна бүх өнгийн арьстан, тарган нарийн, хөгжлийн бэрхшээлтэй, ижил хүйстэн гээд нийт 30 гаруй найз бий.
Сэтгэгдэл ( 0 )