Ази тивийн Шри-Ланка улсад Төрийн албанд цаазлагч ажилд авахаар хайж байгаа гэнэ.
Шри-Ланка улс 1976 онд цаазын ялыг бүх насаар нь хорих ялаар өөрчилснөөс хойш нэг ч удаа цаазын ял гүйцэтгээгүй байгаа билээ.
Шри-Ланкагийн Ерөнхийлөгч Майтрипала Сирисена хар тамхины худалдаачдад цаазын ял оноож байх болсноо зарлалаа. Одоогийн байдлаар 102 хүн тус ажилд орох хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Тэдний дунд сонгон шалгаруулалт явуулахаар болжээ.
Цаазлагч нь төрийн албан хаагч тул ажилд авах шалгуур ч өндөр. “Өндөр ухамсартай, сэтгэлийн хүчтэй хүн авна” гэж сонинд гарсан зарлалд бичсэн байсан бөгөөд гадаадын иргэдийг авахгүй.
Хамгийн сүүлчийн цаазлагч 2014 онд ажлаасаа гарсан байна. Тэр хүн хэнийг ч цаазлаагүй, өөрөөр хэлбэл ажил хийгээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )