Фото: Нарны баяр Наурызыг дэлхий ингэж тэмдэглэв

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Жил бүрийн гуравдугаар сарын 22 буюу өдөр, шөнө тэнцэх өдөр Наурызын баяр тэмдэглэдэг уламжлалтай. Наурызын баярыг Нарны баяр, Хаврын баяр гэж ч нэрлэдэг. Наурыз, Новруз хэмээн нэрлэгддэг энэ баярыг Турк, Иран,  Азербайжан, Казахстан, Узбекистан, Афганистан, Македон зэрэг улсуудад өргөн тэмдэглэдэг.
 

Иракийн Акра хот дахь курд түмэн 20-нд баяраа тэмдэглэж эхэлсэн.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Дундад Азийн улсууд болох Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистанд баяраа тэмдэглэж байна. Астана хот.

Зороастризмийн үед Наурызийг Галын баяр гэж үздэг байжээ. Тиймээс түүдэг гал дээгүүр харайдаг ёс заншил зарим улсад байдаг. Истанбул хот.

Иранд энэ сарын 21-нд Исламын нарны хуанли ёсоор 1398 он эхэлсэн.

Азербайжан, Баку хот. Нутгийн заншлаар ариусахын тулд түүдэг гал дээгүүр 7 удаа харайх ёстой.

Иран, Тегеран хот. Энэ өдөр ширээгээ лаа, толь, алтан загас, үр тариагаар чимдэг.

Ирак, Акра хот. Бамбартай жагсаал.

Кыргызстан, Бишкек. Энэ баяраар үхэр төхөөрдөг уламжлалтай.

Олон улсын Наурыз баярыг 2009 онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд оруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top