Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улсдаа 30 хоногийн хугацаатай эрчим хүчний хязгаарлалт тогтоож байгаагаа зарлажээ. Тус улсыг өнгөрсөн долоо хоногт хоёр дахь удаагаа харанхуй нөмөрсөн билээ. Иргэдийн цэвэр усны хангамж тасалдсан учир цахилгаан эрчим хүчийг тодорхой цагаар бүсчлэн хязгаарлах болжээ.
Цахилгааны асуудлаас болж Венесуэлд ажлын цагийг 14:00-д дуусгаж, дунд сургуулиудыг амраах шийдвэрт хүрчээ. Нийслэл Каракас хотод ус, тоггүй болсондоо бухимдсан иргэд жагсаал хийсэн байна. Иймээс эргүүл хамгаалалтыг нэмэгдүүлээд байгаа аж. Тоггүй байх өдрүүдэд хулгай дээрэм, гэмт хэргийн гаралт нэмэгдэж магадгүй байгааг Николас Мадуро ард иргэддээ анхааруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )