АНЭУ-д тэмээний уралдаанд хурдан тэмээ унаач хүүхэд ашиглахыг хориглож, робот хэрэглэдэг болжээ. Робот тэмээг залахаас гадна ташуурдаж ч чаддаг.
Дубай хотын Al Marmoom морин тойруулгад энэ сарын эхээр тэмээн уралдаанууд эхэллээ. Арабын уламжлалт энэхүү уралдаан сүүлийн үед ихэд өөрчлөгдөж байгаа билээ.
Энэ жилийн уралдаанд нийт 14 мянган тэмээ хурд хүчээ сорьж байна.
Арабын бусад оронд ч бас олон уралдаан болдог ч Al Marmoom-ийн уралдаан хамгийн томд тооцогддог. 12 өдөр үргэлжилдэг тус уралдааны үеэр сэдэвчилсэн баяр наадам явагддаг.
Энэ жилийн уралдаанд хурдан тэмээ унаач хүүхдүүдийг бүгдийг нь роботоор сольсон байлаа.
Уяачид роботоо уралдаанд бэлтгэж байна.
Уяач роботоо тусгай төхөөрөмжөөр удирддаг. Робот зааврын дагуу тэмээгээ залахаас гадна ташуурдаж ч чадна.
Хурдан тэмээний ачааллыг робот хөнгөлж байгаа юм.
Тэмээ унаач хүүхдүүд уралдааны үеэр гэмтэж бэртэх явдал их гардаг байлаа. Мөн баячууд хүүхдүүдийг эцэг эхээс нь худалдан авах, зарим үед хулгайлах гэмт хэрэг газар авсан байв.
Хурдан тэмээгээ уламжлал ёсоор гангалдаг.
Хурдан тэмээ 20–25 км/цагийн хурдтай давхидаг.
Уралдаанаас гадна сайхан тэмээ, хамгийн сургуультай тэмээ шалгаруулж, үнэтэй машин, зэвсгээр шагнадаг байна.
Сэтгэгдэл ( 0 )