Дэлхийн хамгийн том нисэх онгоц болох “Stratolaunch” өчигдөр анхны нислэгээ үйлджээ. Энэ талаар “Stratolaunch Systems” компанийн Ерөнхий захирал Жин Флойд мэдэгдсэн байна. Анхны нислэгийг Лос-Анжелесийн хойд хэсэгт цөл дээгүүр хийсэн байна. Нислэгийн үеийн дүрс бичлэг болон зургийг цахимаар цацжээ.
“Stratolaunch” онгоц нь 117 метр урт далавчаар холбогдсон 72 метр хоёр их биетэй. Зургаан хөдөлгүүр суурилуулсан байна.
“Stratolaunch Systems” компанийг “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагчдын нэг болох АНУ-ын тэрбумтан Пол Аллен 2011 онд байгуулсан билээ. “Stratolaunch” онгоцыг мөн “Pegasus XL” зөөгч пуужинг гарааны талбайд хүргэх зориулалтаар бүтээжээ. Энэхүү зөөгч пуужингийн тусламжтайгаар хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд оруулдаг аж.
Сэтгэгдэл ( 3 )
Голоороо хугараад салчихмаар харагдаад байгаа юм даа. Нисгэгч нь аль талдаа байдаг бол.
Энэ онгоц том хэмжээний онгоц болох нь харагдаж байна. Зориулалт нь пуужинг гарааны талбайд хүргэх гэнэ. Энэ нь цэргийн болон иргэний зориулалтаар ашиглах сонирхолтой цэргийн мэргэжилтэн болон бизнесмен гарахгүй гэдэг нь тодорхой Оросууд 1970-аад онд сансар болон цэргийн зориулалт бүхий овор ихтэй ачааг алсад тээвэрлэж болох зарчмыг зардал багаар шийдчихсэн байгаа.
Woow