Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон хошин шогийн жүжигчин Владимир Зеленский сүүлийн удаа шоунд оролцож, хошин шогийн тайзтайгаа салах ёс гүйцэтгэнэ.
“112 Украина” телевизийн мэдээлснээр Владимир Зеленский Киев хотын “Октябрь” ордонд болох инээдмийн шоунд хөтлөгчөөр оролцох гэнэ. Шоу энэ сарын 23, 25-нд хоёр удаа болох бөгөөд Зеленский дахин тайзан дээр гарахгүй. Шинэ Ерөнхийлөгч тавдугаар сарын 31-нд тангараг өргөх болно.
Сэтгэгдэл ( 1 )
Украйн шинэ ерөнхийлөгчтэй болсноор Америктай нягт цэргийн ажилгаатай нутагтаа америкийн пуужингаас хамгаалах систем болонамерикийн том цэргийн баазыг байршуулах юм байна Тэгснээр оросоос хамгаалагдах юм