Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо нийслэлээ Жакартагаас шилжүүлэх шийдвэр гаргасан талаар Reuters мэдээллээ. Одоогийн нийслэл Жакарта 10 сая хүн амтай. Машины түгжрэлээрээ дэлхийд алдартайгаас гадна байнга газар хөдлөлт, үерийн аюулд өртдөг нь нийслэлээ солих гол шалтгаан болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр шинэ нийслэл хотын байрлал тодорхойгүй байгаа гэнэ. Гэхдээ Ява арлаас өөр газарт шинээр баригдах, эсвэл Төв Калимантан мужийн төв Паланкарая хотод шилжүүлэх гэсэн хоёр хувилбар яригдаж байгаа бололтой. Паланкарая нь далайн боомтгүй ч галт уулгүй, газар хөдлөлтийн бүсээс хол оршдог гэсэн давуу талтай аж.
Сэтгэгдэл ( 0 )