“Шри-Ланка улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена энэ сарын 29-нөөс эхлэн олон нийтийн газарт нүүрээ хаасан хувцас, малгай өмсөхийг хориглолоо” гэж BBC News мэдээллээ. Энэ сарын 21-нд тус улсад болсон цуврал алан хядах ажиллагааны улмаас хэдэн зуун хүн амиа алдсан билээ.
Ерөнхийлөгч Майтрипала Сирисена “Үндэсний аюулгүй байдлын төлөө ийм алхам хийхээс өөр аргагүй боллоо” гээд ард иргэдээ хоригийг дэмжихийг уриалсан байна. Яг ямар хувцас гэдгийг зарлигт заагаагүй ч исламын шашинт эмэгтэйчүүдийн өмсгөл никаб хоригт өртлөө гэж шинжээчид үзэж байна. Шри-Ланка улс 21 сая хүн амтай, үүнээс 10 хувь нь исламын шашинтан юм. Одоогийн байдлаар Исламын шашны хэд хэдэн байгууллага Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжээд байна.
Сэтгэгдэл ( 0 )