Сугалаагаар саятан болсон бүсгүй тансаг амьдралаас залхжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

Шотландын Эдинбург хотын иргэн Жейн Парк 2013 онд 17 настайдаа сугалаагаар 1 сая фунт стерлинг хожсон азтан. Жейн тэр дороо л мөнгөө үрж эхэлсэн. Үнэтэй машин, байр авч, гадаадаар аялан, хэд хэдэн удаа гоо сайхны мэс засалд орсон.

Гэвч мөнгө түүнд аз жаргал авчирсангүй. Аав, ээжтэйгээ муудалцаж, найз залуугаасаа ч салжээ.

Энэ жил 23 настай Жейн саяхан твиттертээ “Юу ч хийхгүй байсаар байгаад би их ядарлаа. Үнэтэй хувцас, амралт зугаалганаас залхаж байна. Ажилд ормоор байна. Залхуурч хэвтсэнээс завгүй ажиллаж байсан нь дээр юм байна” гэж бичжээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
а(66.181.180.94) 2019 оны 05 сарын 08

Мөнгөө дуусгачиж.

3  |  0
Top