БНСУ-д “Japantown” барихыг эсэргүүцэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Японд солонгос иргэдийн амьдардаг “солонгос хотхон” хэд хэд бий. Хамгийн том нь Токио хотын Шиноокүбод байдаг. Харин Өмнөд Солонгост “Japantown” байгуулагдах асуудал ард иргэдийн эрс эсэргүүцэлтэй тулгарчээ. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Өмнөд Солонгосын Кёнги мужийн  Шихөн хотод япон ресторан, дэлгүүр олноор нээгдэн, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ихэнх нь Осака хотын харьяа компаниуд бөгөөд одоогийн байдлаар 50 гаруй дэлгүүр ажиллаж байна.

Гэвч Өмнөд Солонгосын цахим ертөнцөөр үүнийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөжээ. БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан, Өмнөд Солонгост “Japantown” байгуулахыг эсэргүүцсэн уриалга гаргаж, гарын үсэг цуглуулах ажил эхлээд байна. 30 хоногийн дотор 200 мянган хүн уриалгыг дэмжвэл Засгийн газраас албан ёсоор хариу өгөх ёстой болдог хуультай. Хэрэв ямар нэг асуудал гарахгүй бол Шихөн хотын “Japantown” тавдугаар сард нээлтийн ёслолоо хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top