Хятадын Зянмэнь хотын шүүхээс дөрөвдүгээр сарын 30-нд Канадын иргэн Фань Вэйд хар тамхи үйлдвэрлэсэн, зарж борлуулсан хэргээр цаазын ял оноожээ. Энэ хэргээр нийт 11 хүн шийтгэгдсэн бөгөөд Фань Вэй, Хятадын иргэн У Зыпин нар гэмт бүлэглэлийн толгойлогч байсан тул цаазаар авахуулахаар болж, бусад гишүүд бүх насаараа хоригдох ял сонсчээ. Шүүхийн мэдээнд дурдсанаар тус бүлэглэл 2012 онд Хятадад хар тамхи үйлдвэрлэх нууц цех байгуулсан бөгөөд бүлэгт АНУ, Мексикийн иргэд ч байсан байна.
Энэ он гарсаар хоёр дахь Канадын иргэн Хятадад цаазын ял сонсч байгаа нь энэ. Өнгөрсөн нэгдүгээр сард Далянь хотын шүүхээс мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх гэж оролдсон хэргээр Роберт Ллойд Шелленбергт цаазын ял оноосон юм.
Сэтгэгдэл ( 7 )
Маш зөв хар тамхичингуудыг гишгэх газаргүй болго
Хүнийг хүн гэж хүндэлдэггүй өмхий хятадууд
Muu hujaa nar