Хойд Солонгос Сирид тусламж үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 03

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Пак Мен Гук Сирид ажлын айлчлал хийж байна.

Өчигдөр /2019.05.02/ Дамаск хотод Сирийн ГХЯ-ны дэд сайд Фейсал Микдадтай уулзалт хийх үеэр Пак Мен Гук иргэний дайн дууссаны дараахь Сирийн сэргээн босголтод Хойд Солонгос улс оролцох хүсэлтэй байна гэдгээ уламжиллаа. Мөн Барууны орнуудын эдийн засгийн хоригт орсон ижил хувь заяатай орны хувьд хэрхэн хамтран ажиллах талаараа зөвлөлджээ.

"Пак Мен Гук Сирийн армийн байгуулсан гавьяаг тодотгон, Барууны орнуудын Сирийн эсрэг авч байгаа ажиллагааг эсэргүүцэн тэмцэж байгаа Сирийн ард түмэнд талархал дэвшүүлсэн” гэж Syrian Arian News Agency (SANA) агентлаг мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bataa(202.9.43.28) 2019 оны 05 сарын 05

Ex oronch xvmvvc oir dotno baix xeregtei jov jov zuv zuv

0  |  0
Top