“Хятадын төмөр замын Шанхайн барилгын товчооноос өнгөрсөн сарын сүүлээр Хөх хотын метроны нэгдүгээр шугамын Музей - Жанжны яам хооронд зам төмрийг тавьж дуусгасан байна. Хөх хотын метроны нэгдүгээр шугам нийт урт 23.2 км, 19 зогсоолтой, үүнд газар доорх зогсоол 16, газар дээрх зогсоол 3 байна” гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Одоогийн байдлаар газар ухалтын ажлыг бүрэн дуусгаж, өртөөний барилгын ажлуудын 90 хувь өндөрлөж, 39 гарц, хонгилын ажлыг хийгээд байна. Төлөвлөгөөний дагуу энэ оны сүүлээр нэгдүгээр шугамын ажил бүрэн дуусах юм.
Сэтгэгдэл ( 2 )
Хятад улс зам тээврээ яаж хөгжүүлж байгааг суралцмаар. Манайх шиг идэж шороо овоололгүй хийж чадаж байна даа. Бид муулахаас өөр юу бүтээж байна даа
Манай МАНгарууд МАНАНтаж эргүүтэн доороо дэвхэцсээр, харин Өвөр Монголчууд хөгжиж дэвжсээр л... одоо өөр юу ч хэлэхэв дээ. Энэ цагийн Монголчууд бид ийм л хувь заяатай юм байж дээ.