“CrescentRating”-ээс “MasterCard”-тай хамтран “Исламын шашинтнуудын аялах дуртай орны жагсаалт”-аа (Global Muslim Travel Index) шинэчлэн гаргалаа.
Жагсаалтыг гаргахдаа байгаль орчин, үйлчилгээний чанар, харилцаа холбоо зэрэг үзүүлэлтийг авч үзсэн байна.
2019 оны “Исламын шашинтнуудын хамгийн аялах дуртай орон”-оор Индонез, Малайз улсууд 78 оноогоор тодорсон байна. Шилдэг 10 улсад мөн Турк (75 оноо), Саудын Араб (72), АНЭУ (71), Катар (68), Марокко (67), Бахрейн (66), Оман (66), Бруней (65) багтжээ.
Сэтгэгдэл ( 0 )