Фото: Дэлхийн хамгийн том сонгууль яаж явагддаг вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Тэрбум 340 сая хүн амтай Энэтхэг улсын сонгууль дэлхийд хамгийн томд тооцогддог. Сонгогчдын саналын хуудсыг нисдэг тэрэг, заанаар зөөдөг.

Энэ жилийн сонгуульд Энэтхэг улс 7 тэрбум ам.доллар гаргаж байгаа нь дэлхийн түүхэнд хамгийн үнэтэй сонгууль болж байгаа юм.

Улс орон даяар сая гаруй сонгуулийн хэсэг байгуулагдсан.

Нийт 5 сая төрийн албан хаагч, цагдаагийн ажилтан ажиллаж байна.

Гол “тулаан” улстөрийн хоёр том намын хооронд өрнөдөг. Нэг нь Энэтхэгийн ардын нам бөгөөд тэргүүн нь Ерөнхий сайд Нарендра Моди.

Түүний өрсөлдөгч нь “Энэтхэгийн Үндэсний Конгресс” сөрөг нам.  Тус намын тэргүүн нь Индира Гандигийн ач хүү Рахул Ганди.

Сонгуулийн өмнөх сурталчилгааны үеэр Ганди ядуучуудад сар бүр 1000 ам.доллар олгоно гэж амалсан.

Харин Ерөнхий сайд Моди Энэтхэгийг эдийн засаг, цэргийн хүчирхэг гүрэн болгох амлалт өгсөн.

Парламентад 272-оос дээш санал авсан нам Засгийн газраа бүрдүүлж, тэргүүн нь Ерөнхий сайд болдог.

Сонгуулийн будлиан гарахаас сэргийлэн санал өгсөн иргэдийн гар дээр тэмдэг тавьдаг.

Саналын хуудас тоолох ажиллагаа гурав хоног үргэлжилдэг тул эцсийн үр дүн тавдугаар сарын 23-нд гарна.

Нийт 900 сая хүн санал өгнө. Сонгууль дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 19 хүртэл явагдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.50) 2019 оны 05 сарын 17

Санхүүгийн ММС Матильда ЛЕСОУСОРTER нь санхүүгийн салбарт мэргэшсэн мэргэжилтэн юм. Avez-vous besoin d”un prêt? Хэрвээ рецепт, Түрээслэгч хүн амд хүрэх боломжтой хүмүүсийг ажиллуулдаг 5000-50000 еврогийн хооронд үйл ажиллагаа явуулдаг Тэмдэглэгээ 2% -иас хэтрэхгүй Төгсгөлд нь домэйн нэрс: * Хүмүүсийн * Прêt d”investissement * Автоматаар * Хайч * Et d”autres domaines ..... Contactez nous par И-мэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 22 995 414 913

0  |  0
Top